Жагсаалаас урьтаж, Эйфелийн цамхагийг хаана
2018-12-07

Францын эрх баригчид маргааш буюу бямба гаригт иргэд нийслэл Парис хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах өндөр магадлалтай байгаа учир улсын түүхэн дурсгалт газруудыг хаах, зарим бүс нутагт хөл хорио тогтоох шийдвэр гаргасан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Дээрх шийдвэртэй холбогдуулан Эйфелийн цамхаг, Луврын музей, дуурийн театрыг хаанаах болжээ.  Ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, Элисейн өргөн чөлөөнд үйл ажиллагаагаа явуулдаг дэлгүүрүүд түр хугацаанд хаалгаа барихаар болсон байна.

 

Шатахууны үнийг эсэргүүцэгчид өнгөрөгч 14 хоногийн хугацаанд Парис хотноо жагсч, 10 гаруй автомашин шатааж, замдаа таарсан дэлгүүрүүдийг тонон дээрэмдэж, иргэдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан аж. 

 

Мөн жагсаалын үеэр гурван иргэн амиа алдсан юм. Эрх баригчид тодорхой хугацаанд шатахууны үнийг нэмэхгүй гэдгээ амласан ч "шар хантаазтан"-уудын жагсаалыг бүрэн зогсоож чадахгүй байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол мөс:
Монголд морьтойгоо дээлтэйгээ ташууртайгаа Талбайд жагсвал сүртэй дээ
2018-12-07