"Huawei"-ийн захирлын шүүх хурал хойшилжээ
2018-12-09

Канадын цагдаагийнхан энэ сарын 1-нд Хятадын харилцаа холбооны "Huawei" компанийн санхүү эрхэлсэн дэд захирал Сабрина Мэн Ванжоуг баривчилсан байна.

 

 

АНУ-ын хүсэлтийн дагуу уг баривчлагааг явуулсанд Хятадын тал дургүйцлээ илэрхийлэн, нэн даруй суллахыг шаардаж буй юм. Вашингтон түүнийг "эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин Ираны талд технологийн бүтээгдэхүүн нийлүүлсэн" хэмээн буруутгаж буй юм. 

 

Канадын Ерөнхий сайд Жастин Трудо өнгөрөгч долоо хоногт "дээрх баривчилгаатай манай Засгийн газар ямар ч холбоогүй" хэмээн мэдэгджээ. 

 

Тэгвэл Канадын гшүү Мэн Ванжоугийн шүүх хурлыг хойшлуулан ирэх даваа гаригт товлосон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Мэн Ванжоугийн өмгөөлөгч түүнийг батлан даалтаар суллах хүсэлтээ илэрхийлээд байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин