Он гарсаар 947 хүний амь насыг авран хамгаалжээ
2018-12-10 09:44

Улсын хэмжээнд он гарсаар 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 3978 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, 39,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн аюулт үзэгдэл, ослын улмаас 195 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртэн 1417.3 мянган толгой мал хорогджээ. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоо, хохирлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, аюулт үзэгдэл, ослын тоо 1,97 хувиар, хохирлын хэмжээ 58,9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

 

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 21647 алба хаагч /давхардсан тоогоор/ 4400 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллан, 947хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 40.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 10.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

 

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд аюулт үзэгдэл, осолд өртөж нас барсан хүний тоо 4-өөр буурч, гэмтэж бэртсэн хүний тоо 3-аар нэмэгджээ.

 

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 46-аар буурч, аварсан эд хөрөнгө 19.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

 

2018 оны эхний 11 сард тохиолдсон аюулт үзэгдэл, ослын тоог өнгөрсөн оны мөн сартай харьцуулвал:

 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин