Тоглолтын үеэр үймээн дэгдэж, хүүхдүүд амиа алджээ

img

Италийн “Blue Lantern” гэх шөнийн клубт зохион байгуулагдаж байсан тоглолтын үеэр үймээн дэгдэж, хүний амь нас үрэгдсэн талаар "www.ktla.com" сайт мэдээллээ. 

 

 

Уг үйл явдлын улмаас зургаан хүн амиа алдаж, 53 хүн шархадсан гэнэ. Тус клубт реппер эр тоглолтоо хийж байсан ба тоглолтын үеэр нэг үзэгч иргэд рүү шүршигч цацжээ. Энэ үеэр иргэд айцгааж, танхимаас гарахаар үймээн дэгдээсэн байна.

 

Амиа алдагсдын тав нь 14-16 насныхан юм. Мөн тэднийг дагалдан явж байсан 39 настай эмэгтэй амиа алдсан байна. 

 

Хохирогчдын гавлын яс, тархи гэмтсэн байжээ. Тоглолт болж байсан танхим нийт 870 хүний багтаамжтай ба тоглолтын үеэр 1,400 орчим хүн байсан гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

амиа алдсан таван хүнийг тэр амиа алдсан 39 настай эмэгтэй дагалдаж явсан юм уу
2018-12-10