Нисдэг тэрэг осолдож, хотын дарга амиа алджээ

Саудын Арабын зүүн хэсгийн Аль-Кадариф мужид нисдэг тэрэг осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослын улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар албанхан мэдээлж байна.
Нисдэг тэрэг ямар шалтгааны улмаас осолдсон нь тодорхойгүй байгаа юм.
Амиа алдагсдын дунд Аль-Кадариф мужийн захирагч Миради Салех гэх өндөр албан тушаалтнууд байжээ. Тэд хөдөө аж ахуйн салбарын уулзалтад оролцоод буцах үедээ ийнхүү осолдсон байна.
Уг онгоцыг ЗХУ-аас худалдан авсан гэнэ.
Хартум хотын нисэх буудалд өнгөрөгч сард хоёр нисдэг тэрэг мөргөлдөж, найман хүн амиа алдсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ