Эв нэгдлийг эрхэмлэ, эрх баригчид аа
2018-12-10

УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулганаар хэлэлцэх асуудал хойшилж, байнгын үйл ажиллагаатай парламент түүхэндээ гацсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиолоо. Өмнө нь УИХ дахь сөрөг хүчний шаардлага, эсэргүүцлээс болоод ирц бүрдэхгүй хэлэлцэх асуудал хойшилдог үзэгдэл байсан. Харин энэ удаад УИХ дахь үнэмлэхүй олонхийн хагарал төрийг гацааж,  байнгын үйл ажиллагаатай парламентыг хэвийн үйл ажиллагааг тасалдууллаа.

 

Парламентат засаглалтай манай улсын хувьд УИХ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрх УИХ-ын сонгуулийн мөчлөгтэй адил дөрвөн жилээр хуульчлагдсан. Гэхдээ нас барсан, эрүүл мэндийн хувьд албан тушаалыг хаших боломжгүй эмнэлгийн магадлагаатай, албан тушаалаас нь чөлөөлөх ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нөхцөлд УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлдөг. Ингэхдээ мөн УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ.  

 

Харин өнөөдрийн тухайд УИХ-ын дарга М.Энхболдыг “60 тэрбум”-ын асуудлаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шаардлагыг УИХ-ын нэр бүхий гишүүд тавьж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд “Би хууль зөрчөөгүй. Хуулийн үндэслэлтэй шаардлага тавьж, сонгогчдынхоо элч төлөөлөгчийн хувьд хуралдаандаа оролц” гэдэг шаардлагыг тавьсаар ирлээ.

 

Гэсэн хэдий ч УИХ дахь нэр бүхий гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй, шаардлагаа тавьсаар байна. Тэр дундаа чуулганы хуралдааны ирцийг бүрдүүлэхгүй, хуралдааны  суухгүй байгаа гишүүдийн олонхийг “давхар дээл”-тэй эрхмүүд бүрдүүлж байгаа.

 

Учир нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхим бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрдсэн. Парламент дахь үнэмлэхүй олонхийн бүлгийн 64 гишүүний 35 нь УИХ-ын бус намын даргынхаа талд зогсож байна. Хуулиараа  Засгийн газар УИХ-аас үүрэг чиглэл авч, ажлаа тайлагнадаг. Гэвч энэ удаад УИХ-аас томилогдсон Засгийн газар ажлаа тайлагнах нь бүү хэл, парламентын бүрэн эрх рүү хууль бусаар халдаж, ирцийг нь бүрдүүлэхгүй бойкотолж байна. "Давхар дээл"-тэй ч байна уу, "дан дээл"-тэй ч байна уу УИХ-ын гишүүний хувьд хуралдаандаа суух нь  тэдний сонгогчдын өмнө хүлээсэн нэн тэргүүний үүрэг. Сонгогчид  төрд түмний төлөө, улсын төлөө зүтгээрэй гэж дөрвөн жилийн бүрэн эрхтэйгээр төрийн түшээгээр сонгодог. Түүнээс бус "давхар дээл"-тэй сайд болж, намын даалгавраа ягштал биелүүлэх нь тухайн улстөрчийн араншин болохоос төрийн хүний үйлдэл биш. 

 

 УИХ дахь намын бүлгийн дарга нар гишүүдийн ирцийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Гэвч .  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс эхлээд чуулганы хуралдаандаа оролцохгүй,  үгээр биш үйлдлээрээ эсэргүүцэл зарлаад байна.  Өмнөх дарга Д.Хаянхярваа УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийнхээ эв нэгдлийг хангаж чадаагүй гэдэг үндэслэлээр албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл шинэ дарга Д.Тогтохсүрэн намын гишүүдийнхээ эв нэгдлийг хангах байтугай эвдрэлцүүлж, УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлэх наад захын үүргээ ч гүйцэтгэхгүй байгааг гишүүд шүүмжилж байна лээ.

 

Гэхдээ түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар ажиллаж байна гэдгийг улстөрчид байтугай олон нийт андахгүй. Эрх баригч хүчний дарга У.Хүрэлсүх  МАН-ын бүлгээ парламентын гаднаас удирдаж байгаа нь намаа нэгтгэх бус хагаралдуулах үндэслэл болсон, цаашлаад намын дарга хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагийн илрэл гэдгийг  ч олон  нийт ажигласаар байгаа билээ.

 

Нөгөөтэйгүүр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг.  Нэг намыг тэргүүлж байсан, тэргүүлж байгаа энэ хоёр эрхэм Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд төр, засгийг тогтвортой удирдаад явах бүрэн эрх нь бий.

 

Өнгөрсөн өдрүүдэд эрх баригчид ойлголцолд хүрсэн эсэхээс энэ долоо хоногийн чуулганы хуралдааны ирц бүрдэх, бүлэг нь бүрэн ирцтэйгээр хуралдах   эсэх  шийдэгдэнэ.

 

УИХ дахь МАН-ын хагарал нам дотроо бус төрийн үйл ажиллагааг гацаасан энэ өдрүүдэд Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийхээр төвлөсөн байна лээ. Мэдээж, ҮАБЗ-ийн тэргүүний хувьд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нартай үл ойлголцлынх нь асуудлаар хэлэлцсэн нэг найдна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн,Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж тунхагласан байдаг. Тиймээс төрийн ажлыг гацаасан эрх баригчид Ерөнхийлөгчийн үгийг сонсох уу гэдэг бас эргэлзээтэй ч эв нэгдлийг сахиулах нь Төрийн тэргүүний үүрэг. 

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Naad erunhiilugch chini ene buh horiig hutgaad suugaad baina shdee
2018-12-14
Хүрэлсүх гэж царай шигээ харалсан дотортой хүн гарч ирэхээрээ л намаа тагнаж хагаралдуулж төрийг бас үймүүлэх юм. Миеэг элбэгээтэй хамтруулж холбож зүйрлүүлэх ямар ч шалтгаан бхгүй. Тэс өөр 2 ертөнц. Женко хүрэлсүх 2 эбэгээс дор монголын төрийг бусниулж өөрсдөө эзэн суух гсн явуургүй ажиллагаа явуулж бн. Юм л бол хайран залуу хүмүүсрүү охин хүүхэн явуулж сайн ах, бандааш нэр зүүлгээл гомо момо болгоол нэр хүндий нь алахын. Албаар зохион байгуулалттай явуулдаг шүү болгоомжлоорой!!!
2018-12-11
төрийн тулгыг ороосон 2хорт могой:
Миеэ Ээбэ 2-ыг төрөөс зайлуулахад тэр ганхах нь аргагүй. Юун эв нэгдэл энэ2той ярих юм байхгүя. МАНАН гэсэн2 хорт могойг цаазал
2018-12-11
Иргэн:
Хүрэлсүх, Херо Баатар хоёрын яриаг дахин, дахин сонсиоор байх юм?!?!?!
2018-12-10
Ингэж байхаар ажлаа өгчихөд их л хэцүү байгаа юм байх даа. Ер нь 90 оны ардчилал гээд бардамнаад байдаг. тэр үед л зөв замаа олоогүйн гай одоо гарч бах шиг.
2018-12-10
Иргэн:
МАФИЙН БVЛЭГЛЭЛТЭЙ ЭВ НЭГДЭЛ ЯРИНА ГЭЖ БАЙХГVЙ ЭЭ, МАНАН -Г ДАРАХ ХЭРЭГТЭЙ
2018-12-10
zochin:
medleggui, es zuigui ,luivarchin M.Enchbold zail, ogchor
2018-12-10
Huts:
Chamaas hol hayah bailgui dee. Ulsad yum hiisen hun shuu
Цэргийн бага даргаар удирдуулсан МАН улс төрийн тавцанаас арчигдахад 1,6 жил үлдлээ давхар дээлтэй ЖДҮ-чид монгол улсын хуулийг уландаа гишгэж байна даа. Хүрэлсүх 65-хан хүнийг зангидаж чадахгүй 2 хуваачихаад ерөнхий сайд юм байх даа чааваас чи бол салаан дарга
2018-12-10
тийм:
тийм ш дээ. яагаад 76 гишүүнээ зөь удирдаад залчихаж чаддаггүй юм бэ.
zailaad ogooch:
Miee sain ajillasan bol bid demjnee, bid teneg bish. Getel niigem aimchig bolj huvirsan, ennii ard yu bgaad chi yvahgui uheents tsarailaad hevtee ve. ter buduun ohinoo avaad zailaachee,,,,
2018-12-10
miee odoo bolno:
Miee chi Mongol orniig yduurliin dood tsegt avaachij haysan, odoo yg yaah geed bgaan be? Chi odoo yu hiih gesiin, yagaad suugaad bgaan. zaigaa tavj og, bid ekh ornoo bodii tehuu,,,,,
2018-12-10
Zochin:
Ene bukh gatsaag Namiin darga Khurelsukh khiisen shuu dee ter 60.0 ter bum ebluuleg bish gej toriin ordon ikh khural deer khelsen shuu dee iimd ardiin anmiig taraakh estie dakhin songuuli aybuulakh estoi shuu dee
2018-12-10
Иргэн:
21 оноос өр төлөгдөж эхлэнэ. Тэр монгол улс өрөө төлж чадахгүй Грек зэрэг орон шиг болох үед лав Батзандан монголоос мөнгөө аваад гадаад руу явна. 7 сарын 1 ний хэргийг уриалан дуудаж нийгмийг замбараагүй бдал оруучихаад онц бдал тогтооход амь зулбан АН д орсон хүн гэдгийг ард түмэн мэднэ. Хариуд нь жирийн иргэд амь нас эд хөрөнгөөрөө хохироод өнгөрсөн. Одоо больцгоо ард түмэн эх орондоо амгалан тайван амьдармаар байна.
2018-12-10
uugan.od:
MANamiin jiriin gishuud evlereliig huch bnBattulgiin gar hul bolson Hurelsuhiin namaa hagalj bgaag demjihgui bn
2018-12-10
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
2018-12-10
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
2018-12-10
1990 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн түр курс төгссөн гэдэг Элбэгдорж, танхай балмад Бат-Үүл мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөөр тоглоод хаясан. Одоо 2018 онд Харвардын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түр курс төгссөн гэдэг Оюун-Эрдэнэ, танхай балмад Хүрэлсүх мэтийн сагсуу залуучууд монголчуудаар, монгол төрөөр тоглож байна. Болгоомжлогтун!!!
2018-12-10
Зочин:
Салаанд дарга цэргээ дэглэн үү.төриин ажил үргэлжлэх ёстои.цэрэг оюун эрдэнэ шударга бус шаардлагаа зогсоо.ҮХЦ ийн шийдвэр гартал ажлаа хийж утаа юмны үнэ бензин тос ханиад томуу ард түмний амьдрал яриач
Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Болд, Амарсайхан мэтийн танхай балмад залуучууд яг 1990 он шиг төрийн эрхийг хууль бусаар авахаар санаархаж байна. Болгоомжлогтун!!!
2018-12-10
Хятадын ухаалаг удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, өрөөрөө дэлхийд гайхагдав.
2018-12-10
1990 онд оюунуудыг жагсаал, цугалаанд турхирч, шанд нь АН-аас ард түмний бүтээсэн асар хөрөнгийг өмч хувьчлал нэрээр луйвардсан хамгийн том, топ луйварчин бол БОЛД мөнөөс мөн.
2018-12-10
Давхар дээлтэй Засгийн газар бүх ард түмнээс сонгосон Их хуралд заналхийлж, ишиг эврээ ургахаар эзнийгээ мөргөнө гэгч болж байна даа. Засгийн газрыг ард түмэн сонгосон билүү? Засгийн газар солигдож байдаг нь ардчилсан улсад байдаг л үзэгдэл, Монгол ямар улс юм бэ дээ? Баабар, Батүүл мэтийн багш нараа?
2018-12-10
Иргэн:
20 он хүртэл өс хонзон, атаа жөтөө, шуналаа жаахан хойш нь тавьж эх орныхоо төлөө ажиллацгаах хэрэгтэй. Хотын утаа, хүүхдийн сургууль цэцэрлэгийн хэрэгцээ,21 оноос төлөгдөж эхлэх олон өр шир гээд одоо ирээдүйн тулгамдсан олон ажил байна. Улсынхаа эрх ашгийг бодоцгоо!!! Ард түмэн биенийхээ булхайг ил гаргаж түүний эсрэг ямар тоглолт дэглэн тавьж байгааг хангалттай харлаа. Бас давхар дээлтэнгүүд яаж төрийг гацаадагыг харлаа. Энэ бүхэн миний эх орон ард түмэнд хэрэггүй . Бид нар эх орондоо аюулгүй амгалан тайван амьдрахыг хүсэж байна.
2018-12-10
Зочин:
Ми овогт ажилаа огоо
2018-12-10
Монгол төрийн тулгуур баганыг орооссон МАНАН нэртэй 2 хорт могойн нэг Миеэг зайлуулахад төр сууриа хүртэл ганхах нь аргагүй. Ээбээ энэ 2 той хэзээ ч эв нэгдэл эе гэж ярьж болохгүй шүү
2018-12-10
Иргэн:
Ижлээ идэж хажуудахаа хазан байж засгийн эрхэнд гарсан хүрэлсүх намаа хагалаад улс орноо тараах бололтой түүнд итгэх түмний итгэл алдарч байна яана даа
Юун эв нэгдэл. Мөнгол төрийн тулгуур баганыг ороосон 2 хорт могойны нэг Миеэг зайлуулахын тулд төр ганхахаас өөр аргагүй. Харин нөгөө могой Элбэгээг цугт нь зайлуллахгүй бол төр ахиад л дараа нь түүнийг зайлуулахад ганхах болно. Энэ 2 хорт могой бол хоорондоо асар их эвтэй. Харин Хүүк эд нартай эв эе ярихч ёсгүй шүү
2018-12-10
зочин:
Хүрэлсүх гуай энэ улс орноо бодохгүй бол огцор оо. ЭнхболдыГОО их ч муу хэллээ. Одоо болноо.Чи бол жинхэнэ хутгуур юм байна
2018-12-10
зочин:
Миеэ зайлаад энэ улсын ажлыг хийлгээд өгөөч ээ, Чи монгол улсын бүхий л хуулийг гууль болгосон чинь үнэн ш дээ, Одоо хууль яриад ард түмнийг доромжлоод байх юм,,, Наад залуус чинь маш үнэн юм ярьж байна ш дээ, Энэ улс шударга төртэй баймаар байна ш дээ, Эбэ та м2 шиг хамаг өөдтэйг нь хувьчлахад гар оролцоод улс орноо тоноод байдаг хүмүүс энэ төр засагт баймааргүй байна аа,
2018-12-10
Иргэн:
Улс төрийн 3 өндөрлөгт маань үнэхээр мэдлэг, боловсрол дутаж байна. Тийм учраас бохир улс төр их хийж байна. Ялангуяа Хүрэлсүх бол бохир улс төр хийхдээ тун сайн байна. Үүний үр дүн нь ард түмний амьдралд хүндээр тусаж байна.
2018-12-10
зочин:
Ми.Энхболдын ,олон ,олон,буруу ,зүйл ,хийсний ,гай цаг хугацааны ,эрхээр ,илэрч ,байна. Яасан ,үнэтэй ,алба бэ. Сүүлчийн ,цайз.
2018-12-10
иргэн:
МАНАН ГЭДЭГ МАФИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ЭВ НЭГТЭЛТЭЙ АЖИЛЛАВАЛ ӨӨРСДӨӨ МАФИЙН НЭГ ХЭСЭГ БОЛНО
2018-12-10
иргэн:
МАНАН ГЭДЭГ МАФИЙН БҮЛЭГЛЭЛТЭЙ ЭВ НЭГТЭЛТЭЙ АЖИЛЛАВАЛ ӨӨРСДӨӨ МАФИЙН НЭГ ХЭСЭГ БОЛНО
2018-12-10