УИХ дахь АН-ын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ

img

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.12.10/ ээлжит хуралдаанаа хийж МАН-д шаардлага хүргүүлэхээр боллоо.

 

Ардчилсан намын бүлэг шаардлагадаа "Монгол Ардын Нам 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар үнэмлэхүй олонхи болж, сонгогдсон мөчөөсөө эхлэн амлалтаасаа ухарч, улсын хөгжлийг  чөдөрлөсөн, тооцоо судалгаа, бодлогогүй шийдвэрүүдийг гаргасаар ирсэн.

 

Улмаар өөр хоорондоо эвдрэлцэж, эв нэгдэлгүй, хувийн эрх ашгийн төлөө тэмцэлдсээр Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг гүн хямралд орууллаа.

 

Монгол төрийг явцуу эрх ашиг, авлига,  шуналын  хүслээ хаацайлах  тэмцлийн талбар  болгож, Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж, үүнээс үүдэн, валютын ханш болон нефть шатахууны үнийн өсөлт, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, утааны асуудал зэрэг ард иргэдийн амьдрал ахуй, эрүүл мэндтэй холбоотой, тулгамдаж байгаа асуудлууд шийдлээ хүлээсээр гацаанд орсон нь иргэдийн амьдралд туйлын хүндээр туссаар байна.

 

Засгийн газар эдийн засгийн өсөлт 2018 оны хагас жилийн байдлаар 6.1 хувьд хүрсэн нь эрх баригчдын сайных биш. Дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай шууд холбоотой болохыг дэлхийн эдийн засгийн байгууллагуудын гаргасан судалгаанууд нотолж байна.

 

 Гэтэл эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх бодлого бүрэн орхигдож, 2017, 2018, 2019 онуудын төсвийн алдагдал Монгол улсын түүхэнд байгаагүй их хэмжээнд буюу 7 их наяд төгрөгт хүрлээ. Монгол улсын нийт өр 2016 оноос хойш 3.3 тэрбум ам.доллароор, Засгийн газрын өр 2.1 тэрбум ам.доллароор огцом өссөн байна. Чингис, Самурай бондын мөнгөн дүнгээс хоёр дахин их хэмжээний өр нэмсэн гэсэн үг.

 

Та бүхнийг Засгийн эрх барьж эхэлснээс хойш ганц ч дорвитой  бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй.

 

Ардчилсан нам гадаад зах зээлээс хамааралтай эдийн засгийн хямралын хүнд хэцүү жилүүдэд ард түмнийхээ нуруунд ачааллыг үүрүүлэхгүйгээр харин ч тэдний амьдралд тус дэм болсон олон бүтээн байгуулалтын ажлууд хийж болдгийг харуулж чадсан.

 

Гэтэл өнөөдрийн эрх баригчид чөлөөт зах зээлийн эдийн засгийн мөн чанарыг алдагдуулан бүхнийг төрд авах санаархал цухалзуулан, нийгмийн баялаг бүтээгчдийг айдаст хүргэх оролдлогуудыг хийсээр байна.

 

Иймээс та бүхэн хувийн өчүүхэн эрх ашгаа хойш тавьж, эрх мэдлийн төлөөх явцуу тэмцлээ нэн даруй цэглэж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын нэр хүндийг унагах, үйл ажиллагааг нь тасалдуулах гэсэн оролдлогоо зогсоож, ард түмний өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж ажиллахыг шаардаж байна" гэжээ.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Сайхан хэллээ
2020-07-06
ҮХСЭН ЭЛЭНЦЭГИЙН ЧИНь БҮЛЭГ, МУУ МАНАН-гийн ХУЛГАЙЧИД.
2018-12-11
зориг:
Энэ тэмцэл чинь тань шиг шуналын төлөөх тэмцэл биш эх орны төлөө тэмцэл юм. Харин та М.Энхболд даргад тангараг өргөсөн мэт яагаад зүтгээд байгаа юм бэ? Яагаад 60 тэрбумын хэрэгт орооцолдсон гэмт хэрэгтнийг хамгаалаад байгаа юм бэ? Яагаад М.Энхболдыг эсэргүүцсэн гишүүдээ намаас хөөгөөд байгаа юм бэ? Яагаад ?
2018-12-11
Өмнөх жилүүдэд засаг барихдаа яаж улс орноо самарлаа та нар АН гэдэг бүрхүүл дор нэгдсэн хулгайч новшнуудаа. Та нарт одоо бүлэг ч байхгүй болсон. Үүнийгээ сайн мэдэж бгаа мөртлөө АН-н бүлэгээс албан шаардлага гараж бгаа чинь л та нарыг ямар өөдгүй үхээрүүд гэдгийг чинь тод харуулж бна. Хэзээ ч хууль дүрмийг хүндэлдэггүй хэрэгтэй үедээ дуртайгаараа тайлбарладаг ийм л шаарнууд
2018-12-10
Zochin:
Сайхан хэллээ
АН-н бүлэг гэж одоо байхгүй. Үхсэн нохойн баас болсон
2018-12-10
саө:
та нар чинь Монголыг сөнөөж ийм болгосон биз дээ. Нэг баагий нь 280 сая доллар авч төмөр зам барина гэж шороо босгосон, нөгөө нь бондын 1.5 тэрбум доллар зээлээр авч, хэдэн уулзвар хийсэн. Тэгээд юу яриад байгаа юм.
2018-12-10
Тараач:
Болд гишүүн байхгүй нөхцөлд хурал биш шүү , бүлэг тарсаан
2018-12-10
Маш зөв. Би МАН-ын гишүүн ч Хүрэлсүх. Энхболд хоёроос ичиж бна. Энэ нам бол энэ хоёр хүний юумуу дагалдагчдынхан нам биш МУ-ын хөгжил энэ намаар хэмжигддэг. Жирийн гишүүн МУ-ын иргэний хувьд та хоёр хоуёулаа зайлаа л гэж хэлье.
2018-12-10
зочин:
АН-ын бүлэг гэж байхгүй ш дээ, мангар ЭРдэнэбат аа, УИХ-д найман гишүүнтэй нам л бүлэг байгуулдаг хуультай, Танай нам 7 гишүүнтэй болсон, 2 гишүүнээ хөөсөнөөр
2018-12-10
TANAI BULEG TARTSAN SHUUDEE, ЭНЭ АЙМААР ХУДЛАА ГАРАА
2018-12-10
zochin:
chaavaas da, neg muu bichig uguhuus uur yu ch hiij chadahgui l de, bichij bga zuiliinh n tsarai gej yag l bidnii deer bga utaa,
2018-12-10