Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсад айлчилна
2018-12-10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

 

 

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ хөөрүү коммунист Хүрэлсүх ямаррийм хийж Япон руу гуйлагчилж явна вэ. Ард нь улс орон чинь сүйрч байна.
2018-12-11
Болгоомж:
Гадаадад доншуучилж явах хооронд Миеэ оронгий чинь самрах вий дээ
2018-12-11
zochin:
yah gej japan orond ochih gej bgaa yum boldoo ❓bas l guilga guih gej u. japand odor ter sumochinii aldaan.s mgl hun doog.r unelgeetei bna mgl hun arih uuna uhar aa zodoon hiideg ymarch hariulgagui geed onthgui ued irj bna barag mgltoi japan uls ajillah tal deer ih l hundii handah bhda unen harmasaltai ter sumoch.s bol.d mgl ner hund ih door orj bna da
2018-12-10
XXXXXXXXXXX:
айлчилж явах хооронд ард түмэн чинь хэцүүдлээ,хөдөө орон нутагт бензиний үнэн буурахгүй бна сайд аа ааа
2018-12-10