Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гарган хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-12-10

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг  хүндэтгэн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  

 

 

Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдлээ.

 

Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелэсэн.

 

Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Hurelsuhee ta Bi aihgui bi aihgui gej dongdood baisan yaalaa. Odoo tegeed haad muusain naraa but nergeech ee.Unheer buur galzuur ch bna shuu dee.
2018-12-11
Зочин:
сайн ажлаа хийж байсан.ЖДҮ-чидтэйгээ яагаад тэмцэхгүй бна.
2018-12-11
Сэлэм тогмид:
Мөрөөрөө ажилаа хийж байсан Хотын даргыг огцруулж байхаар, ЖДҮ чидээ зайлуулаач Хүрэлсүх ээ. Тэр авилгалд өгсөн 950 аа буцааж ав.
2018-12-11
Zochin:
Arai muuhai bainaA ajil hiij baigaa hvnee haldag ni shudraga yos uu?
2018-12-11
Сайн:
Хүрэлсүхийн эсрэг талд сайн үг хэлэхээр устгаад байна даа. Яасан хүчтэй сайд вэ?!
2018-12-11
Сараа:
Одоо Хүрэлсүх 1 жилийн дотор хотыг утаагүй болгох байхоо ккк
2018-12-11
Zochin:
Ashgui gomo nat ehnesrs zailj bna buzartsi yumnuud
2018-12-11
Иргэн:
Хонзогногсод ажлаа хийж л байгаа гэж бодоод байна?! Шудрага дүр исгэж нөхрөөрөө нэр олно гэж ойлгоод байгаамуудаа?!
2018-12-10
зочин:
Хармн ч өмнөх дарга нарыг бодоход маш сайн ажилласан шүү. Газраа хураалгасан гахай дарга нарын явуулга ш дээ. Хүрэлсүх Батболдын дайтай ажиллаж чадаагүй ш дээ. Хов хор,хонзон 3 ийг уралдуулаад сууж байгаа хүн яаж ч ажил хийхэв дээ
2018-12-10
Zoo:
Harin tiim..Unen yum gej ugui bolohiig uzdeg bid mun azgui uls aa!
Иргэн:
Энхболд, Хүрэлсүх хоёрыг бодвол эр хүн шиг өөрөө ажлаа өгөөд харц дээгүүр явлаа шүү?! Та хоёр ингэх хоншоор дутаж байна даа
2018-12-10
Зочин:
Энэ утаагаар энэ түгжирлээр чи амьдраад болоод байна гэж бодоод байгаа болохоор ажлаа өгсөн Бүгдийг шийдэхгүй гэхдээ У-Т хоёрын эсрэг тэмцсэн бол
2018-12-10
28 jil ajillasan geed ene hotoo har utaa bugluu huduunii ork
2018-12-10
Иргэн:
С.Батболд дарга харинч сайн ажилласаншдээ?! С.Батболд дарга эх оронч хүн болохоороо Эрдэнэтийн 49-н хувийн луйварыг зоригтойгоор илчилж, ордны бүгүйчүүдмйн ичгүүргүй самуурч, мансуурч суудгийг илчилж, олон удаа Төв аймгийнхны итгэлийг хүлээж байсан шудрага хүншдээ?! Хүрэлсүхийг бодоход жудагтай эрдээ?! Түүнд ирээдүй их бий?!
2018-12-10
Хэнбиш:
Хайран ажилладаг хүнээ халж байгаам даа. Улс төржихгүй ажлаа л хийж байсан хүн дээ
Вандуй:
Батболд даргад баярлалаа. Та УБ хотыг ундуй сундуй болгож байгаад ашгүй нэг албаа өглөө. Цас тоолсон, замын эргэлт хорьсон, нохойны сав суулгад мөнгө төсөвлөсөн, УИДын өмнөх талбайг дээрэмдэх гээд Мангар мангар шийдвэрүүд чинь хотынхон биднийг гайхшруулж, бүр гай болсон. Утаатай, түгжрэлтэй, уур бухимдалтай хотын асуудлыг шийдээгүй дайллаа. Уул нь Гантөмөр гээд унхиагүй амьтнаа аваад Явбал тустай байлаа.
2018-12-10
Зассс тэгээл нэх цаг наргүй ажилласан гэж ирээл ярьдий,,үнэндээ бол цаг наргүй ажиллаад байсан хаана ч хэн ч байхгүй
2018-12-10