Нүдний харааг муутгадаг ТАВАН ШАЛТГААН
2018-12-11

Америкийн “www.wikihow.com” сайт нүдний хараа ямар шалтгааны улмаас мууддаг шалтгааныг нийтэлжээ.

 

Шалтгаан №1

 

 

Нүдний булчин ажиллахгүй байх. Бидний харж байгаа биетийн дүрс нь нүдний торлог, гэрэл мэдрэх хэсгээс, түүнчлэн нүдний доторх тусгай линз болох болрын муруйн өөрчлөлтөөс шалтгаалдаг юм. Хоёр зовхины булчин нь тухайн биет хүртэлх зайнаас хамааран болрыг нэг бол илүү төвгөр, үгүй бол илүү хавтгай болгодог байна. Хэрвээ байнга ном унших юм уу компьютерын дэлгэц ширтэх нь болорыг удирддаг булчингуудыг хөдөлгөөнгүй, сул болгож хараанд нөлөөлдөг аж.

 

Шалтгаан №2

 

 

Торлог хөгшрөх. Нүдний торлогийн эсүүд нь гэрэл мэдрэх пигменттэй байдаг бөгөөд энэ пигментийн туслалцаатайгаар бид хардаг. Насжих тусам уг пигмент задарч, улмаар хараа мууддаг байна.

 

Шалтгаан №3

 

 

Цусны эргэлт муудах. Хүний биеийн бүх эс судсаар тэжээл авч, амьсгалдаг. Нүдний торлог бол хамгийн эмзэг эрхтэн, цусны эргэлт өөрчлөгдөх төдийхөнд л мууддаг. Нүдний эмгэг судлаач эмч нар нүдний угийг шинжлэхдээ ийм өөрчлөлт гарсан эсэхийг олж харахыг боддог юм.

 

Шалтгаан №4

 

 

Хэтэрхий хүчлэн харах. Торлогийн эсүүдэд хэтэрхий хурц гэрэл тусч, гэрэл муутай нөхцөлд их хүчлэн харснаас болоод торлогийн эс мууддаг.

 

Шалтгаан №5

 

 

Нүдний салслаг бүрхэвч хуурайших. Элдэв биетээс ойсон гэрэл дамжин өнгөрдөг тунгалаг бүрхүүлийн давтамж нь сайн харахад маш чухал. Энэ бүрхүүлийг тусгайлан чийгшүүлдэг бөгөөд тиймээс нүд хуурайшсанаас болоод бид муу хардаг.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин