Макрон цалин, тэтгэвэр нэмэхээ ард түмэндээ амлалаа
2018-12-11

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өчигдөр төв телевизээрээ дамжуулан ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Парис хотноо жагсаал цуглаан зохион байгуулж, иргэдийн аюулгүй байдалд заналхийлж буй “шар хантаазтан”-уудыг эрс буруутгаж, нэн даруй эрх баригчдын шаардлагыг хүлээн авч, жагсаалаа зогсоохыг үүрэгдсэн байна.

 

Ерөнхийлөгч “Та бүхэнд хандан мэдэгдэхэд тун удахгүй бүх өөрчлөгдөх болно. Та бүхний жагсаал хийж буй шалтгааныг хамгийн сайн ойлгож байна. Гэхдээ одоо энэ бүхнээ зогсоож, жагсаалаа татан буулгах шаардлагатай байна. Ирэх оноос цалингийн доод хэмжээ, тэтгэвэрийг нэмэх ба шатахууны татварыг нэмэхгүй” гэж мэдэгджээ.

 

Цалингийн доод хэмжээг нэмснээр орлого багатай гэр бүлийг санхүүгийн бэрхшээлээс гарахад нь туслалцаа үзүүлэх зорилготой гэж Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.

 

Ирэх оноос шатахууны үнийг нэмэгдүүлэхээр болсон гэх мэдээллийн дараа “шар хантаазтан”-ууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

 

Хоёр долоо хоног үргэлжилсэн жагсаалын үеэр гурван хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин