“Huawei”-ийн захирал Хонконгийн гурван паспорттай байжээ
2018-12-11

 

АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу Канадын цагдаагийнхан БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн санхүү эрхэлсэн захирал, тус компанийн үүсгэн байгуулагчийн охин Мэн Ванжоуг баривчлаад буй юм.  

 

Түүнийг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчиж, Иранд хууль бусаар техникийн тоног төхөөрөмж нийлүүлсэн хэмээн буруутгаж байна. Хэрвээ тэрбээр АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчсөн нь үнэн бол хамгийн багадаа 30 жилийн ял авч магадгүй гэнэ.

 

Хэвлэлийнхэн “Huawei”-ийн дараагийн эзэн гэгдэж буй Ванжоугийн талаар шинэ мэдээлэл цацсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Канадын цагдаагийнхан Ванжоуг баривчлах үед түүнээс Хонконгийн гурван паспорт хураан авчээ.

 

Тэрбээр 11 жилийн хугацаанд нийт долоон паспорт ажиглаж байсан ба эдгээрийн гурав нь Хонконгийн пасспорт аж. Хонконгийн паспортоор 2014-2017 оны хооронд АНУ, Канад руу 33 удаа зорчсон гэх мэдээллийг ойрын эх сурвалж, “AFP” агентлагт мэдээлжээ.

 

Шинэ паспорт авахдаа хуучин паспортоо хүчингүй болгодог ч дээрх гурван паспортууд бүгд хүчинтэй байсан гэнэ.

 

Канадын Засгийн газар уг асуудалтай холбоогүй гэдгийг Ерөнхий сайд Жастин Трудо мэдэгдэж, АНУ болон БНХАУ-ын дунд дэгдээд буй худалдааны маргаанд Канадыг оролцуулахгүй байхыг сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин