"Ниссан"-ы экс тэргүүн 5 жил цалингаа худал мэдээлжээ
2018-12-11

Автомашины "Ниссан Моторс" группын тэргүүн Карлос Гоныг өнгөрсөн сард Японы цагдаагийнхан баривчилсан билээ.

 

 

Түүнийг олон жилийн турш Японы Татварын албанд цалингаа худал мэдээлж, татвараас зайлсхийлсэн, эрх мэдлээ урвуулан ашиглаж, компаниас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэргүүдэд буруутгаж буй юм. 

 

Японы прокурорууд дээрх асуудлаар өчигдөр анх удаагаа мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

"Карлос Гон таван жилийн хугацаанд цалингаа худал мэдээлсэн болохыг шалгалтаар тогтоосон. Түүнийг энэ сарын 30-ны хүртэл баривчлахаар болсон" гэв. 

 

Дээрх баривчилгааны дараа "Ниссан"-ы тэргүүн болон ТУЗ-ын даргын суудлаас чөлөөлсөн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Монгол хүү:
ЧОНОТОЙ НИЙЛСЭН ЖИНГЭР АЮУЛТАЙ ГЭЖ ЭНЭ ДЭЭ...
2018-12-11
Бразилийн гуйлгачин энэ дэлхий энэнээс дор амьдарч бга хэдэн тэрбум хүн бна. Тэр хүмүүс хэд дахин схан амьдарч бж сэтгэхүй нь тэрнээсээ хэд дахин гуйлгачин.
2018-12-11