"Huawei"-ийн захирлыг батлан даалтаар суллахгүй байж магад
2018-12-11

 

Канадын тал БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei" компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг батлан даалтаар суллахгүй байж магад хэмээн эх сурвалж "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчин, Ираны талд техникийн тоног төхөөрөмж нийлүүлсэн хэмээн Вашингтон үзэж, баривчлах хүсэлт гаргажээ.

 

Ванжоуг батлан даалтаар гаргахын тулд гэр бүлийнх нь 11 сая ам.доллар барьцаанд тавихад бэлэн гэдгээ илэрхийлсэн аж.

 

"Уг хүсэлтийн хариу хараахан ирээгүй байгаа.  Ванжоугийн биеийн эрүүл мэнд тааруу байгаа учир гадуур эмчилгээ хийлгэх шаардлагатай байна" гэж талаар өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдэгдлээ.

 

Балтан даалтад гарах асуудлаар шүүхийн шатанд хэлэлцсэн ба хангалттай үндэслэл байхгүй гэж үзэн, шүүх хурлыг хойшлуулсан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин