Одоо л буудлаа зарлах ЦАГ
2018-12-11

Автобусны цонхоор харцаа тэнүүлж элдвийг бодож явсан зуны “гэгээн” өдөр хоногууд ард хоцорч, автобусанд хөл гишгэх ч зайгүй, өнөөх бодлоо тэнүүлж явсан цонхондоо хацраа наан барин ажилдаа, гэртээ хүрч байна.

Автобусны хаалгаар шахцалдан, дайралдсан олны дунд нэгэн өндөр настны амьсгал боогдож, амь насаа алдсан тухай олж уншсан минь үргэлж бодогдож, “амьд л харихсан” гэх адгуу бодол хүртэл зурвасхан толгойд буух нь ажил, хичээл тарах “оргил” цагаар автобусаар зорчих нь үнэндээ л “амь өрссөн” үйлдэл болохыг мэдрүүлнэ.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зорчигчдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас наймдугаар сарын 25-наас нийтийн тээврийн тоог 10 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр ажлын өдрөөр 959 автобус, троллейбус иргэдэд үйлчлэх бөгөөд 7-8 минутын хүлээлтийн зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг хэлж байлаа.

Тэгэхээр Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 90 орчим чиглэлд 959 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Сураагүй биш осолдохгүй “дарагдчихгүй” ажил, гэртээ ирж очоод аандаа энэ өвлийг давчих л юмсан гэх итгэл дүүрэн байгаа ч бас нэг асуудал байна.

Өвлийн улиралд нийтийн тээврийн автобусны цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурч буугаад баахан бухимдах нь бий. Үүнээс урьдчилан сэргийлж өнгөрөгч 2017 онд дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулсан. Мөн урсдаг самбараар ч автобусны буудлыг мэдээллэдэг болсон. Гэхдээ хөл гишгэх ч зайгүй хүн чихсэн автобусанд өнөөх самбарыг олж уншина гэдэг хэцүү. Тиймээс буудлаа зарладаг дуу хоолой нь уг нь их зүгээр. Даан ч тэр нь ажиллахгүй юм.

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийг суурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс нэвтрүүлсэн. Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг гэсэн.

Жолоочийн оролцоогүйгээр ажиллах энэ системийн ид шидийг одоо л үзмээр байв ч автобусны буудал зарлах төхөөрөмж нь ихэнхдээ ажиллахгүй байна. Зарим нь хэлэхдээ "Дараагийн зогсоол..." гээд яг буудлын нэр хэлэх тэрхэн агшинд өөр нэг үл ойлгох хоолойгоор бувтнана. Жолооч нараас асуухаар "Эвдэрчихсэн юм болов уу, мэдэхгүй" хэмээх. Цахим төлбөрийн системд нийтдээ 13 сая орчим ам.доллар зарцуулсан. Үнэхээр эвдэрчихсэн бол хайран л юм.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
yag buudal zarlah agshind oilgomjgui bubtnana yag l tedeed bgaam daa unetei tuhuurumj shahdag tursaga nyydaa
2018-12-11
sanaa zovoltgui ee:
Margaashnaas l buh yum saihan bolchihno doo.Hamgiin tom sadaa boloh Batboldoo avchihsan sh dee .Margaashnaas l hot tugjrelgui bolchino bur bolchino shuu. Bas utaagui bolchino oo. Hurelsuhde,Battulga daa bayaralhaas yaahavdee. teen kkkk