Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг хэлэлцэж байна
2018-12-11

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг тус байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг танилцуулав. Дараагаар нь гишүүн М.Билэгт, Ц.Мөнх-Оргил нар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг өнөөдрийн хуралдаанаас хойшлуулах санал гаргалаа. Учир нь дээр хуулийн төслийг асуудлаар хуралдах ажлын хэсгийн хуралдаан хойшилсон байна.

 

Хуралдааны эхэнд БШСУС-ын сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.  Уг асуудлыг байнгын хорооны хуралдаанд Ерөнхий сайд танилцуулах дэгтэй. Гэхдээ Ерөнхий сайд гадаадад айлчилах болсон тул Ерөнхий сайдын эзгүйд Шадар сайд орлох үүрэгтэй. Шадар сайд гадаад уулзалттай байгаа тул хэлэлцэх асуудлын жагсаалтаас хойшлуулах санал гаргасан байлаа. Тиймээс тус байнгын хорооны хуралдааны эхэнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин