Япончууд, америк цэргүүдийг хайх ажиллагааг зогсоолоо
2018-12-11

 

 
Японы тэнгисийн эргийн ойролцоо сургуулилт хийж байсан АНУ-ын бөмбөгдөгч "F/A-18" онгоц, цэнэглэгч "KS-130" онгоцтой мөргөлдсөн билээ.
 

Уг ноцтой ослын дараа "KS-130" онгоцонд зорчиж явсан таван хүн, сөнөөгч онгоцны нисгэгч сураггүй алга болсон юм. Тэгвэл ослын газар ажиллаж буй Японы аврагчид өнөөдрөөс албан ёсоор аврах ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Сөнөөгч онгоцыг жолоодож явсан нисгэгч 28 настай Жахмар Ресилард өнгөрөгч амралтын өдөр нас барсан гэнэ. 

 

Аврах ажиллагаанд Японы өөрийгөө хамгаалах хүчний баг бүрэлдэхүүн оролцож байсан юм. Нисэх онгоцнууд  ямар шалтгаанаар хоорондоо мөргөлдсөн нь НУУЦ байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин