Тагнуул хийсэн гэх Орос эмэгтэйд ял оноохоор төлөвлөжээ
2018-12-11

АНУ-ын хуулийнхан өнгөрөгч долоодугаар сард тагнуул хийсэн гэх хэргээр ОХУ-ын иргэн Мария Бутина гэх 29 настай эмэгтэйг баривчилсан билээ.

 

 

Бутина тагнуулч гэдгээ эрс үгүйсгэж, АНУ-д олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутан хэмээн мэдэгдсээр байгаа юм. Түүнийг батлан даалтаар суллах нь хэтэрхий аюултай хэмээн АНУ үзжээ. 

 

Тагнуулч гэгдээд буй Бутина эрх баригч Бүгд Найрамдах намтай нягт холбоотой ажиллахаас гадна  буу эзэмших эрхтэй холбоотой хуулийг дэмжигч нэгэн гэж орон нутгийн хэвлэлийнхэн тухайн үед мэдээлж байв.

 

АНУ-ын шүүх Бутинад тав хүртлэх жилийн ял оноож магадгүй байгаа талаар ойрын эх сурвалж өгүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Гэхдээ зарим эх сурвалж "АНУ, ОХУ-тай сөргөлдөх сонирхолгүй байгаа учир Бутаниг яллахгүй, албадан нутаг буцааж болзошгүй" гэв. 

 

Бутинагийн хэргийг хэлэлцэх анхны шүүх хурал  маргааш Нью Йоркийн шүүхэд зохион байгуулагдана. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Huuguud yavuul hogiin risse
2019-01-02