УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдана
2018-12-12

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдаж, холбогдох хуулийн төслүүдээ хэлэлцэнэ. Мөн энэ өдөр 14.00 цагт УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан “Г” танхимд болно. Энэ хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч ЖДҮХС-гийн зээл авсан, нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх бололтой.

 

 

Тус хороо хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх байсан ч ирц хүрээгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдааны үеэр Ёсзүйн дэд хороог хуралдаж, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх үүрэг даалгаврыг өгсөн юм. Энэ дагуу тус дэд хороо хуралдаанаа өнөөдөр товложээ. Мөн УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гийн асуудлаар хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн буйгаа илэрхийлсэн албан бичгээ Ёсзүйн дэд хороонд хүргүүлээд буй юм.

 

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд: 

 

Хэлэлцэх асуудал:

 

Shuud.mn
Сонин хачин