Албаны түүхэн музейтэй боллоо
2018-12-12

Увс аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Албаны түүхэн музейтэй болж, нээлтээ хийлээ.

 

 

Онцгой байдлын газрын үүсэл, хөгжил, түүхийн арвин баялаг эд өлгө, баримт материалыг цуглуулах, хадгалан хамгаалаж хойч залуу үедээ өвлүүлэх, олон нийтийн хүртээл болгох, залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор байгуулсан тус музейд 100 гаруй үзмэр дэлгэгдсэн юм.

 

 

Онцгой байдлын газрын түүхэн замнал, үе үеийн удирдлагууд, аврагчдын хэрэглэж байсан хувцас, багаж хэрэгсэл, гэрэл зургийн цомог, Бүгд найрамдах өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдын бэлэг, дурсгалын зүйл болон  шилдэг, бүтээлч алба хаагчдын өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоон, тамга тэмдэгний дардас зэрэг үзмэрийг дэлгэж, олны хүртээл болгож байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин