Дорноговь аймагт осол гарч, гурван хүний амь нас хохирчээ
2018-12-12

 

 

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон-Овоод багийн “Шарга-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс хойд  зүгт 20 км/ зам, тээврийн осол гарч, гурван хүний амь нас хохирчээ.

 

Тодруулбал "Автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага 2018.12.11-ний өдрийн 16:02 цагт" тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу 6 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж тус сумын Олон-Овоод багаас Даланжаргалан сумын төвийн чиглэлд зорчиж явсан “Хово” загварын ачааны автомашин, 3 зорчигчтой “Истана” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Г /47 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Шарынгол сумын харьяат иргэн Б /26 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б /23 настай, эрэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин