М.Энхболдыг огцруулах бичигт С.Жавхлан гарын үсэг зуржээ

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох шаардлагыг нэр бүхий гишүүд тавиад буй. Тэд М.Энхболдыг парламентыг удирдах ёс суртахуун байхгүй хэмээн мэдэгдэж, огцруулахаар гишүүдийн гарын үсэг цуглуулж буй. Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг бойкотолж, танхимын өмнө суулт зарласан.
УИХ-ын даргыг огцруулах бичигт өнөөдөр УИХ-ын бие даагч гишүүн С.Жавхлан гарын үсэг зурсан байна. Тэрбээр МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэж буйгаа илэрхийлжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ