Согтуу жолооч төрийн ордны хашааг мөргөв
2018-12-12

 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордныг согтуу жолооч автомашинаараа мөргөсөн осол өнөөдөр /2018.12.12/ 10.00 цагийн орчимд гарчээ. 

 

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар "Приус 20" маркийн автомашины жолооч нь осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг тогтоожээ. 

 

Гарч болох эрсдлийг тооцож, өөрийн болон бусдын амь бие эрүүл мэндийг хохироохоос болгомжилж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед автомашин жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
СОГТУУ ХҮНИЙ ГЭМТ ХЭРЭГ ӨДҮҮЛЭХ ЗЭВСЭГ НЬ МАШИН. ТЭГЭХЭЭР МШИНЫГ НТ ХУРААХ ШИЙТГЭЛ БАЙХ ЁСТОЙ.
2023-04-24
Нөгөө л пүрүүсийн жолооч. Сдак
2019-07-25
Po:
Nileed olon sogtuu jolooch motgoson hashaa da kkk
2018-12-13
би бол би хаха:
төрийн ордныг мөрөгхөөр яадын дотроо зүгээрл 76 малтай хашаа ш дээ
2018-12-12
zochin:
zailuul sogtuu bish utaand hordood mansuurchihsan nuhur tuuruud murgusun geed l shuugiad bn le sh de
2018-12-12