Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, хүн нас баржээ


Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 7 дугаар гудамжны “Задгай”-д гэр шатаж, 37 настай иргэн нас баржээ.
Тодруулбал "Гэр шатаж байна" гэсэн дуудлага 2018.12.12-ны өдрийн 00:33 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу тус хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6.5 км зам туулан 00:40 цагт очиж 37 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн О /37 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ