"Оюу толгой" ХХК-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 30 оюутан шалгарлаа
2018-12-13


 -“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ДОТООДЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ 2018-2019  ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ХАМРАГДАХ 30 ОЮУТАН ШАЛГАРЛАА-

 

 

2010 оноос хойш “Оюу толгой” компанийн хэрэгжүүлж буй төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд 1,000 орчим оюутан хамрагдаад байна. Тус тэтгэлэгт хамрагдсанаар сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, дотуур байрны төлбөр, Залуусын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах боломж, “Оюу толгой” компанид дадлага хийх боломж зэргээр тус тус хангагдаж байна. 2017–2022 оны хооронд 25 оюутанд гадаадад магистрын зэрэг хамгаалах тэтгэлэг олгохоор төлөвлөж байна. Боловсролд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд 4 сая орчим ам.долларыг зарцуулсан байна.  


 
Монгол Улс, Улаанбаатар хот–“Оюу толгой” компаниас зарласан 2018-2019 оны Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах 30 оюутанд тэтгэлгийн батламж гардуулах ёслол өчигдөр /2018.12.12/ боллоо. Энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр геологи, геотехник, геодези, уул уурхайн ашиглалт, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, механикийн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэг олгосны 22 нь ШУТИС, 7 нь МУИС, 1 оюутан нь Эм Ай Ю олон улсын дээд сургуулийн суралцагчид байлаа. “Оюу толгой” компани нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам (хуучин нэрээр)-тай боловсрол, мэргэжлийн сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан юм. 2010-2018 оны хооронд бид нийт 290 оюутныг Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр, 36 оюутныг Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байна. 2017-2022 онд нийт 25 магистрын түвшний тэтгэлэг нэмж олгохоор төлөвлөж байна.  

 

 

Оюутнуудад зориулсан эдгээр хөтөлбөрөөс гадна 2013 оноос эхлэн ахлах сургуулийн сурагчид болон “Оюу толгой” компанийн тэтгэлэгт шалгарсан залуучуудаа хөгжүүлэх зорилгоор "Залуусын хөгжлийн хөтөлбөр"-ийг нэмж хэрэгжүүлэн одоогийн байдлаар нийт 994 оюутан, сурагчид уг сургалтад хамрагдаад байна.  Шинэ төгсөгч хөтөлбөр нь манай компанид 2011 оноос хэрэгжиж эхэлснээс хойш энэхүү хөтөлбөрт нийт 128 залуу инженер, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд эл оюутнуудаас 70 гаруй нь “Оюу толгой”-н байнгын ажлын байранд шилжин ажиллаж байна.  2010 оноос хойш нийт 400 гаруй оюутнуудыг тус компанид дадлага хийх боломж олгосон Оюутны дадлагын хөтөлбөр нь авьяас чадвартай оюутнуудтай суралцаж байх хугацаанаас нь эхлэн харилцаа холбоо тогтоож, оюутнуудыг сургуулиа төгсөөд компанид ажиллах чин хүсэл эрмэлзлийг бий болгодог давуу талтай. “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангаараа дамжуулан “Оюу толгой”  ХХК  Говийн тэтгэлэгт хөтөлбөрийг 2005 оноос эхлэн санхүүжүүлж, Өмнөговь аймгийн 15 сумын харьяат 434 оюутанд уг тэтгэлгийг олгоод байна.

 

 

Мөн Ханбогд сумын зорилтот бүлэг болон малчин өрхүүдийн хүүхдүүдэд дотоодын тэтгэлгийг өөрийн санаачилгаар жил бүр тасралтгүй олгосоор байна.  Монголын ирээдүй болсон оюутан залуусынхаа боловсролд нь хөрөнгө оруулалт хийж буйдаа бид ямагт бахархаж байдаг. Эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ!  
 

 “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ: 

 


“Оюу толгой” компаниас олгодог төрөл бүрийн тэтгэлэгт одоогоор 1,000 орчим оюутан залуус 
хамрагдаад байна.  

 

“Оюу толгой” компани Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай байгуулсан санамж бичгийн хүрээнд 2010 оноос эхлэн 200 оюутанд дотоодын, 30 оюутанд гадаадын тэтгэлэг олгож, үндэсний чадварлаг залуу боловсон хүчнийг бэлтгэх үйл явцад хувь нэмрээ оруулахаар тохирсон бөгөөд бид энэ амлалтаа амжилттай биелүүлсэн юм.

 

Дотоодын тэтгэлэг: 2016 оноос эхлэн “Оюу толгой” компани дотоодын тэтгэлэгт хөтөлбөрөө өөрийн санаачлагаар үргэлжлүүлэн хэрэгжүүлж, одоогоор нийт 290 оюутан уг тэтгэлэгт хамрагдаад байна.  Энэ жилийн хувьд нийт 30 оюутан шалгарсны 22 нь ШУТИС, 7 нь МУИС, 1 оюутан нь МIU дээд сургуулийн оюутан байна.  

 

Үүнээс гадна “Оюу толгой” ХХК дараах тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн юм.   Гадаадын тэтгэлэг: “Рио тинто” болон “Оюу толгой” компани 2010 оноос эхлэн нийт 36 оюутанд гадаадын тэтгэлэг олгосон. 2017-2022 онд нийт 25 магистрийн түвшний тэтгэлэг нэмж олгохоор 
төлөвлөсөн.  

 

Говийн тэтгэлэгт хөтөлбөр: Тус хөтөлбөр нь 2005 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор Өмнөговь аймгийн 15 сумын харъяат 434 оюутан уг тэтгэлэгт хамрагдсан байна. 2016 оноос эхлэн “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих сан” уг хөтөлбөрийг удирдан явуулж байна.  Ханбогд сумын малчин өрхийн оюутны тэтгэлэг: 183 оюутан хамрагдсан  

 

НҮБ-ын Хүн амын сантай хамтарсан Ханбогдын зорилтот бүлэгт чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр: Энэ хөтөлбөрт 8 оюутан хамрагдсан.   Цаашлаад манай компани залуучуудаа дэмжих зорилгоор “Залуусын хөгжлийн хөтөлбөр”, “Оюутны дадлагын хөтөлбөр”, “Шинэ төгсөгчийн хөтөлбөр” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

 


 
 
“Оюу толгой” бол Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хилл Ресурс компани  болон Рио Тинто компанийн хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг Оюу толгой компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч Рио Тинто компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна.Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажиллаж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Татвараа төлж чадахгүй байж юун тэтгэвэр вэ,Татвараа төлөөч ээ
2018-12-13