“ЭЕРЭГ ХАНДЛАГА” сэдэвт нийтлэлийн уралдаан зарлалаа
2018-10-17

Сэдэв: Эерэг хандлага


Агуулга: Олон нийтийг сайн сайханд уриалсан, эерэг хандлагыг уншигчдад түгээн дэлгэрүүлэхүйц нийтлэл байх. 
Зорилго : Нийгмийг сайн сайханд уриалж ёс зүйтэй, бие биенээ хайрлан хүндэтгэх сэтгэлгээтэй, аливаад чин сэтгэлээсээ ханддаг бүтээлч монгол хүнийг олон нийтэд сурталчилахад “Эерэг хандлага” уралдааны зорилго оршино.

 

Хамрах хүрээ: Сонин,сайтын сэтгүүлчид хамрагдана.

 

Бүтээл хүлээн авах хугацаа : Нийтлэлийг 2018 оны аравдугаар сарын 01-нээс арван нэгдүгээр сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөлийн Ажлын албаны байранд буюу Сити Тауэрын 9-р давхар, 902 тоотод оролцогч өөрийн биеэр бичиг баримтын хамт авчирч өгөх буюу info@nationbranding.mn цахим хаягаар албан байгууллагын болон өөрийн нэр хаяг, холбогдох утасны дугаарын хамт илгээж болно.

 

Тавигдах шаардлага : 


Агуулгын шаардлага:


- Уралдааны сэдэв, агуулгад бүрэн нийцсэн байх
- Шинэлэг санаа, тодорхой асуудлыг дэвшүүлсэн байх 
- Уралдааны хугацаанд шинээр бичигдсэн нийтлэл байх 
- Өмнө нь нийтлэгдэж олон нийтийн хүртээл болоогүй байх 
- Тухайн сэдвийнхээ хүрээнд зохих судалгааг хийсэн байх 
- Албан ёсны, сүүлийн үеийн статистик, тоо баримт болон бодит жишээн дээр тулгуурласан байх 
- Зөвхөн эерэг хандлага бүхий өнгө аясыг агуулсан байх
- Оюуны өмчийн зөрчилгүй байх 
- Уралдаанд оролцогчийн нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр уралдааны нийтлэлийг хүлээн авах хугацаанд хэвлэгдэн нийтлэгдсэн байх

 

Хэлбэрийн шаардлага: 


- Сонины нийтлэл нь бүтэн нэг нүүр буюу А2 хэмжээтэй
- /мөр хоорондын зай single захаас авах хэмжээ 2,5 см, үсгийн фонт Arial 12/ А4-ийн хэмжээтэй цаасны 5 нүүрнээс хэтрэхгүй байх.
- Сайтын хувьд нийтлэл нь/ А4-ийн хэмжээтэй цаасны 5 нүүрнээс хэтрэхгүй байх./
Нийтлэлийн шаардлага:
Уралдаанд ирэх нийтлэл нь сэтгүүлзүйн дараах төрөл жанраар бичигдсэн байж болно.
- Нийтлэл
- Сурвалжлага 

Шагналын сан: 


Нэгдүгээр байр – 3 000 000 ₮ /Өргөмжлөл/
Хоёрдугаар байр – 2 000 000 ₮ -/2 хүн/
Гуравдугаар байр – 1,5 00 000 ₮ -/2 хүн/


Жич: Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Үндэсний Брэндийн Бодлогын Зөвлөл өөрийн үйл ажиллагааны хүрээнд ашиглах эрхтэй. 
Уралдааны шалгаруулалтыг хараат бус мэргэжлийн баг шүүн шалгаруулах болно. Уралдааны шалгаруулалт, шагнал гардуулах үйл ажиллагаа 2018 оны арван нэгдүгээр сарын 5-ны өдөр болно. Үүнээс өмнө уралдаанд оролцогчид руу утсаар мэдэгдэх болно.

 

Лавлах утас: 77115001

Shuud.mn
Сонин хачин