Э.Дамба-Очир: Засгийн газрыг авч үлдэх кноп дарсныхаа төлөө гүтгэгдлээ

img

Прокурорын байгууллагаас ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг чуулганы хуралдаанд оруулж ирэх мэдээлэл гарсан. Энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн Э.Дамба-Очирын нэр дурдагдаж буй. Тэгвэл Э.Дамба-Очир гишүүн энэ мэдээллийг үгүйсгэлээ. Тэрбээр цахим хуудсаараа дамжуулан

 

 

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн надтай холбоотой, тодруулбал Улсын ерөнхий прокуророос эргүүлэн татах асуудлыг тавьсан гэх ташаа, илт гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах боллоо. Өнөөдрийг хүртэл дуугүй харзнасан нь гэмт хэрэг хийсэн, үйлдсэн, холбогдсон гэсэн үг биш юм. УИХ-ын гишүүн надтай холбоотой хэмээн бичиж байгаа "Сапфир стоун" гэх ХХК надтай холбоогүй бөгөөд ЖДҮС-аас зээл авахад нөлөөлөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Улс төрийн тогтвортой байдлыг сахиж, шударга бус зүйлсийн эсрэг зогсож Засгийн газрыг авч үлдэх кноп дарсныхаа төлөө ийнхүү гүтгэгдэнэ гэж төсөөлсөнгүй.

 

Зарим УИХ-ын гишүүн ЖДҮС-аас зээл өөрийн компанидаа, өөрийн хүүдээ, өөрийн дүүдээ авч өгсөн нь баримтаар нотлогдсон байхад, асуудлыг тэднээс холдуулж ямар ч хамааралгүй компани, ААНэгжийн нэр барьж холбоотой мэт бичиж байгаа нь улс төрийн сонирхол мөн гэдгийг илтгэж байна.

 

Иймээс улс төрийн нөхцөл байдлын улмаас үүдсэн элдэв гүтгэлэгт автахгүй байхыг хүсье" хэмээн бичжээ.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нээх шударга царай гаргаад яахав ээ гишүүн минь эрдэнэт тод юу хийсэн юм бэ
2018-12-15
иргэн:
Дамбаа Миеэ.Энхболдыг унагаавал улс оронд сайн зүйл нэгийг хийсэн гэж тооцьё.Бусад зүйл дээр чиний идэж уусан далай далай.
2018-12-14
basl ideegui ideel biz nuuhaa ta nar mednedee
2018-12-13
Зочин:
Лүнгийн замыг тамын зам болгож их олон осол аваарийн цаад эзэн нь болсон доо ашиглалтад оруулах гэж хичнээн жил тамалж зоюоолоо
2018-12-13
Нэр хүндгүй новш Дамбаа:
Там-Очирыгоо бид мэднээ. Сү.Батболд, Хүүк нарын нэрийг барьж ЖДҮ, Хөгжлийн Банк, Хөдөлмөр эрхлэлтийн сан гээд хаа болох газраас санхүүжилт авсан байгаа. Сул юманд ч дадамгай даа
2018-12-13
Иргэн:
Дамба очирыг бид ямар мэдэхгүй биш хогийн амьтан байж ЖДҮ-гээ хаацайлах гэж гүтгэгдлээ гэнээ?! Чи л болоод энэ луйвараас хоцроодоо?! Луйварчин минь төрийн ажил бүү гацаа?'
2018-12-13
Иргэн:
Замын тендер аваад дашиг шог болгосон нөхөр мөн биз дээ
2018-12-13