Гэнэтийн шалгалтаар 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ
2018-12-13

 

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ны өдөр Нийслэлийн зарим дүүргүүдэд саун массаж нэрийн дээр биеэ үнэлэлт зохион байгууллаж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийжээ.

 

Гэнэтийн шалгалтаар 5 газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсан бөгөөд тэдгээрийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн хариуцлагыг хүлээлгэхээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

 

Биеэ үнэлж байсан бүсгүйчүүд нь нийслэл хотод оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй, 18-28 насны бүсгүйчүүд болох нь тогтоогджээ.

 

Мөн энэ өдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Монгол Улсын хилээр Мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг оруулж ирсэн байж болзошгүй 25 настай эрэгтэй Ч-г цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин
Намнан:
Зайлуул даа нарийн дээрээ аргагүй эрхэндд биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүд зөндөө байгаа
2019-01-18
Равдан:
Гэнэтийн бус шалгалтаар монгол хүүхнүүдийн 99,09 хувь нь биеэ үнэлж байгаа нь тогтоогдсон гэсэн шүү,
2018-12-14