Улаанбаатар
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2018-12-13

 

Увс аймгийн Наранбулаг сумын Улаан-Үзүүр багийн “Нуурын шал” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км / тус багийн харьяат малчин Б 12.11-ний өдрийн 15:00 цагт Хяргас нуурын мөс цоолон мал усалж байхад, мөс цөмөрч олон тооны бог мал хорогдсон тухай дуудлагыг 15:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 250 км зам туулан 22:45 цагт очиж, 12.12-ны өдрийн 09 цагаас эхлэн, 4 цаг 10 минут ажиллаж, малчин Б, Э нарын нийт 104 бог малын сэг зэмийг гаргасан байна.

 

Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ.

 

Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин