Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-12-14 10:03

НҮБ-ын Гадаад улс орнуудын Гамшгийг бууруулах газар (UNISDR)-аас гаргасан “Аюулгүй, гамшгийг даван туулах чадвартай хотуудыг бий болгох нь” санаачлагын дагуу АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-ын санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төсөл 2016 оны 12 дугаар сараас 2 жилийн хугацаанд хэрэгжиж дууссан.

 

 

Төслийг санхүүжүүлэгч АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-аас уг төслийн 2 дугаар шатыг “Гамшигт тэсвэртэй хотууд” нэртэйгээр 2020 он хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Гамшигт тэсвэртэй хотууд” төсөл Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул нар гарын үсэг зурж, тус арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, тус газрын дэд, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хошууч Б.Мягмардорж, Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Тусгай төсөл, үйл ажиллагаа хариуцсан С.Золжаргал, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагын Гадаад орнуудын гамшигт тусламж үзүүлэх газрын Ази Номхон далайн бүсийн Хөтөлбөрийн зохицуулагч Джон Бэйкер, “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн зохицуулагч С.Оюунтөгс нар оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин