УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаан удирдахаас татгалзлаа

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхлэх ёстой. Гэвч ирц бүрдээгүй байна. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдааныг удирдахаас татгалзаж, гишүүний суудалд суулаа.
Одоогоор 75 гишүүний 24 нь хуралдааны танхимд ирсэн байна. УИХ-ын 14 гишүүн гадаад томилолт, чөлөөтэй байгаа аж. Тухайлбал, Ерөнхий сайдын Япон дахь айлчлалын бүрэлдэхүүнд багтсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Б.Саранчимэг, Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар, Ч.Хүрэлбаатар, Б.Элдэв-Очир нар томилолттой байна. Мөн УИХ-ын гишүүн Э.Дамба-Очир чөлөөтэй байгаа бол С.Батболд, Н.Чинзориг, Б.Баттөмөр нар эмнэлгийн чөлөө авчээ.
Өнөөдрийн хуралдаанаар 18 асуудал хэлэлцэнэ. Мөн Ерөнхийлөгч мэдээлэл хийх юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ