Багш нарын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
2018-12-14

Засгийн газар, Монголын залуу багш нарын холбоо, Нийслэлийн боловсролын газраас "Оюуны элч-2018" залуу багш нарын дээд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Төрийн ордонд өнөөдөр /2018.12.14/ зохион байгууллаа.

 

 

Энэхүү үйл ажиллагааг шинэ үеийг бэлтгэх үйлсэд эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй орчин цагийн залуу багш нарыгаа урамшуулан, өргөмжилж оюун санааны өөрчлөлт шинэчлэлтийн тод төлөөлөл сурган хүмүүжүүлэгчдээ алдаршуулах зорилгоор зохиосон. Улмаар шилдэг багш нарыг шалгаруулж, шагнаж, урамшууллаа.

 

Оны шилдэг их, дээд сургуулийн багш номинацид:

 

“Ховд” их сургуулийн багш Г.Нямдаваа

“Техник технологийн дээд сургуулийн багш Х.Сүх-Эрдэнэ

 

Оны шилдэг МСҮТ-ийн багш номинацид:

 

Налайх дүүргийн МСҮТ-ийн багш Ж.Уранцэцэг

Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн багш Х.Гэрэлмаа

 

Оны шилдэг ЕБС-ийн багш:

 

СХД-ийн 11 дүгээр сургуулийн багш н.Хатанбаатар

СХД-ийн 62 дугаар сургуулийн багш н.Мөнхзаяа

Дархан-Уул аймгийн 29 дүгээр сургуулийн багш н.Мөнх-Учрал

 

Оны шилдэг цэцэрлэгийн багш:

 

ХУД-ийн 134 дүгээр цэцэрлэгийн багш Ч.Төгөлдөр

БЗД-ийн 147 дугаар цэцэрлэгийн багш Н.Хонгорзул

Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Г.Ганчимэг нарын шилдэг залуу багш нар шалгарч, тэргүүн, дээд шагналын эзэд боллоо.

 

Орхон аймгийн 10 дугаар цэцэрлэгийн багш Г.Ганчимэг “Өнөөдрийн залуу багш нарынхаа төлөөлөл болсон, Мголын боловсролын салбарын ирээдүй болсон залуу багш нарыг шагнаж урамшуулж байгаад талархаж байна” гэв. Мөн ХУД-ийн 134 дүгээр эцэрлэгийн эрэгтэй багш Ч.Төгөлдөр “Цэцэрлэгийн багш мэргэжлийг сонгосондоо маш их баярлаж явдаг. Ирээдүйд цэцэрлэгийн эрэгтэй багш нар олон болтугай гэж хүсч байна” хэмээв.

 

Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал оролцож үг хэлэв. Тэрбээр “Багшийн цалин, хөлс бага учраас амьдралын наад захын хэрэгцээг ч хангаж чадахгүй байна. Мөн багш мэргэжлийн үнэ цэнэ унаж, хэн дуртай нь багшийг гүтгэж, доромжилж нэр хүндэд нь халддаг болсон байна. Үүнээс үүдэн өнөөдөр зарим сургуульд бага ангийн, дуу хөгжмийн багш олдохгүй байдалд ороод байгаа. Энэ бол Монголын боловсролын салбарын хамгийн том эмгэнэл юм. Монголын боловсролын салбар өнөөдөр ирээдүй хойч болсон хүүхэд, багачуудад эрдэм ном заах багшгүй болтлоо бодлогоо алдсан байна. Багш нар өндөр хүүтэй цалингийн зээлэнд дарлуулж, өөрийн гэсэн орон гэргүй айлын хашаа, байшин түрээсэлж амьдарч байна. Тиймээс 2019 онд багш нарын түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ асуудлаар Засгийн газар, НЗДТГ-тай хамтарч ажиллах болно” гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dashdavaa:
Tureesiin oron suutsiig sumiin tuvd bariad bagsh nart ug ernii 60 sayaiin ipotekiin zeeliig niisleld ugeh hereggui oron nutagt mongol hun amidarchbaigaag martaad toirgoo bodoh yum uyadaj 361 deer 24 ailiin suuuts bariulaad bagsh nart ugeech
2018-12-17
Зочин:
Энэ учрал нэг иймэрхуу юмнаас хоцорно гэж байхгуй юм аа, амьхандаа еерийгее рекламдаад, ажил хийгээд яваа санаатай юм аа даа зайлуул
2018-12-16
Зочин:
ЖДҮ Ч ЯАХАВЭЭ ЭРГЭЭД ТӨЛӨГДӨНӨ.ЖИЖЭГ ГАРУУДАД ШИНЭКОВУУДАД Л ЖДҮ ОЛДОЖ БАЙГАА ТОМЧУУД Н ТОМООРН ИДЭЭД БАЙХАД ЭРДЭНЭТ,ОЮУ ТОЛГОЙ,ТӨМӨР ЗАМ,АСЕМ ГЭЭД
2018-12-16
ИХ МЭДЭГЧ:
Сонгууль ард түмний тархийг угааж худал ярьж сонгогчдын саналыг 50 мянгаар худалдаж авсан мөнгөө ЖДҮ с авч өндөр хүүтэй зээлдүүлж ард сонгогчдоо доромжилдог Учрал төрийн ордноос гарч нүглээнаминчилж сонгогчдоос уучлалт .ордонд байх хоногийн тоо дууссан.
2018-12-15
Songogch:
Muu xulgaich
2018-12-15
Рввдан:
Энэ залууг улс төрөөр амархан мөнгө олж аавынхаа олсон хэдийг аривжуулах ухаанаа аль хэдийнээ олчихсон, хар багаасаа хулгай зэлгийдээ овоо болж байгаа сүрхий эр гэдэг. Ганцхан энэ нэг муу ЖДҮ дээр л гэнэ алдаад баригдчихсан болохоос... Гэхдээ залуу хүн нэг алдаж болно. Хоёр алдаж болохгүй. Цаашдын хулгайд тань Амжилт хүсье
2018-12-15
Равдан:
Энэ залууг улс төрөөр амархан мөнгө олж аавынхаа олосн хэдийг аривжуулах унаанаа аль хэдийнээ олчихсон, хар багаасаа хулгай зэлгийдээ овоо болж байгаа сүрхий эр гэдэг. Ганцхан энэ нэг муу ЖДҮ дээр л гэнэ алдаад баригдчихсан болохоос... Гэхдээ залуу хүн нэг алдаж болно. Хоёр алдаж болохгүй. Цаашдын хулгайд тань Амжилт хүсье.
2018-12-15
Равдан:
Энэ залууг улс төрөөр амархан мөнгө олж аавынхаа олосн хэдийг аривжуулах унаанаа аль хэдийнээ олчихсон, хар багаасаа хулгай зэлгийдээ овоо болж байгаа сүрхий эр гэдэг. Ганцхан энэ нэг муу ЖДҮ дээр л гэнэ алдаад баригдчихсан болохоос...
2018-12-15
Bayan ailinnhaa mungunduu hahsan mantuu HUTS
2018-12-15
Д:
Ждү чин
2018-12-15
Учрал уг нь БСШУСЯ-ны сайд болох боломжтой юм. ЖДҮ-д холбогдоод хайран сайхан улс төрийн кареартаа саад хийчих юм даа. Гэхдээ залуу хүн нэг алдаж болно. Хоёр алдаж болохгүй. Амжилт хүсье.
2018-12-14
Санал:
САЙХАН САНАА БАЙНА, БАЯРЛАЛАА
2018-12-14
зочин:
Учрал гишүүнээ таныг сонгосон тойрогт эмч багш жолооч хэн ч байгаа зөвхөн БАГШ гэж онцлох хэрэггүй шүү бүгдэд тэгш ханда бүгдэд хүртээ залуу хүн шиг шудрага бустай тэмцэ ЖДҮ ээс битгий хулгай хийгээд бай савраа тат чи иргэд хүчтэй шүү
2018-12-14