Автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг унтраажээ
2018-12-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын уулзварын автомашины зорчих хэсэг том оврын автобус шатаж байна гэсэн дуудлага 2018.12.14-ний өдрийн 05:43 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 05:45 цагт очиж, “Даевоо” загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Уул нь хажууханд нь 100м хүрэхгүй зайд Чингэлтэй дүүргийн гал унтраах анги байдаг юмсан. Яагаад 1км-ээс галын тэрэг ирсэн юм бол доо!?
2018-12-17
Tsag medex yy?:
05 bish 17 tsag bsilgyi dee,kkk bolovsrol ch gej kkk
2018-12-14
Muu huuchin solongos hog chirch irsenii gai. Yamar ch soyoltoi hot tarain talbai gazar shoroo uhdag dizeli hudulguureer niitiin teevree teedeggui bolson tsag yu ch gehev dee
2018-12-14