Шакираг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгалаа
2018-12-16

Колумбийн урлагийн тайзнаас дэлхийн хэмжээний од болсон дуучин Шакираг олон сая ам.долларын татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, уг хэргийг шалгаж эхэлсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Испанийн прокурорууд дуучныг нийт 14.5 сая еврогийн татвар төлөөгүй хэмээн буруутгажээ.

 

Шакира Испаний Каталан хотноо амьдардаг ч Бахамын арлуудад орлогоо тайлагнадаг болохыг шалгалтын явцад прокурорууд тогтоосон байна. 

 

Дуучин бүсгүй өнгөрөгч 2015 онд хөлбөмбөгчин Жерард Пикетэй хуримаа хийж, хоёр хүүгийн эцэг, эх болсон билээ.

 

Хуримын ёслолын дараа хос Каталанд амьдрах болсон юм.

 

Испанийн тал дуучныг хуримаа хийхээсээ өмнө нь буюу 2012-2014 оны хооронд Каталанд амьдарч байсан ба энэ хугацаанд татвараас зайлсхийлсэн гэж буруутгажээ. 

 

Энэ хугацаанд дуучин дэлхийн орнуудаар аялан тоглолт хийсэн хэмээн үзэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Б.Дэлгэрцэцэг -т:
Каталон мужын нийслэл Барселона гэдэггүй билүү Б.Дэлгэрцэцэг-ээ.
2018-12-16