Австралийн эрх баригчид Иерусалимыг Израйлийнх гэлээ
2018-12-16

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны эхээр эртний түүхт Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ.

 

 

Тэрбээр уг мэдэгдлийнхээ дараахан Израйлийн Тель-Авив хот дахь Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх зарлиг буулгаж, палестинуудын уур хилэнг хөдөлгөсөн юм. 

 

Палестинчууд олон зуун жил Иерусалим хотын хойд хэсгийг нийслэлээ хэмээж ирсэн. Трампын шийдвэрээс болж, өнөөг хүртэл хоёр улсын дунд зөрчилдөөн үргэлжилсээр байна. 

 

Тэгвэл АНУ-аас гадна Австралийн эрх баригчид Иерусалим хотыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Энэ талаар Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон хэвлэлийн хурлын үеэр уламжлав. 

 

Тэрбээр "Энэ бол Австралийн албан ёсны байр суурь. Гэхдээ Израйль, Палестин зөрчилдөөнөө хойш тавьж, энхийн гэрээ байгуулах хүртэл Австрали улс Элчин сайдын яамаа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэхгүй" гэж мэдэгджээ. 

 

Австралийн эрх баригчдын шийдвэрт талархаж буйгаа Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяаху мэдэгдсэн байна. Сайд нар өчигдөр уг асуудлаар утсаар ярьж, өөрсдийн байр сууриа солилцжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
dendyy teneg ulsuud palestinchuudiin gazriig bulaaj avchihaad bas niislel genee arai dendyy hohirooj baina daa ene ard tymniig
2018-12-16