Энэ долоо хоногт болох ТАВАН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2018-12-17

Эхний долоо хоногт дэлхий дахинд болох чухал ТАВАН үйл явдлын талаарх мэдээллийг Британийн “ВВС” агентлаг нийтэлжээ.

 

Ерөнхийлөгч В.Путин иргэдийн асуултад хариулна

 

 

Юу болох вэ?

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх пүрэв гаригт уламжлалт ёсоор шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн сонирхсон асуултад хариулдаг билээ. Ерөнхийлөгчийн иргэдтэй шууд харилцах нэвтрүүлэг 2008 онд хамгийн удаан үргэлжиж байв. Тухайн үед нэвтрүүлэг 4 цаг 40 минут үргэлжилжээ. 

 

Яагаад чухал вэ?

 

Тэрбээр иргэдийн сонирхсон бүх асуултад хариулж, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг.  Ерөнхийлөгч иргэдийн асуултад хариулахаас гадна ОХУ-ын дэлхийд эзлэх байр суурь, АНУ тэргүүтэй орнуудын Ерөнхийлөгчийн талаар өөрийн бодлоо иргэдтэй хуваалцаг уламжлалтай.

 

В.Путин энэ онд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр ч удаа биечлэн уулзсан. Тэрбээр уг уулзалт болон үнэхээр ОХУ-ын Засгийн газрын хакерууд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон уу гэх асуултад хариулах юм. 

 

НУУЦЛАГ бизнесмэний үхэл

 

 

Юу болох вэ?


ОХУ-ын тэргүүний дээрх уулзалтын дараа Их Британид нууцлаг байдлаар амиа алдсан Оросын бизнесмэн эрхлэгчийн талаарх мэдээллийг албаныхан дэлгэхээр болжээ.

 

Яагаад чухал вэ?


Уг асуудлаас болж Их Британи, ОХУ-ын дунд зөрчилдөөн бий болсон юм. Британийн тал бизнес эрхлэгчийн амийг Оросууд санаатай хөнөөсөн хэмээж, буруутгасаар байгаа. Харин уг хэрэгтэй “ОХУ ямар ч холбоогүй” гэж Москва хэдэнтэй мэдэгдсэн билээ. 


ОХУ-ын бизнесмэн 2012 онд 44 настай Александр Перепеличный Лондон дахь гэртээ бусдын гарт амиа алдсан билээ. ОХУ-ын хуулийнхан түүнийг “мөнгө угаах” гэмт хэрэгт буруутгаж байсан юм. 

 

Терезай Мэй ба 100 өдөр

 

 

Юу болох вэ?


Британийн Засгийн газар Европын холбооноос татгалзахаар болсон билээ. Гэхдээ уг ажил өнөөг хүртэл гацсан хэвээр байна. Ирэх лхвага гаригт Их Британийн эрх баригчид Европын холбоог орхихоор шийдвэрлэсэн 100 дахь өдөр тохионо. 

 

Яагаад чухал вэ?

 

Европын холбоог орхих ажил илүү бодит болж ирнэ. Их Британи ирэх оны гуравдугаар сарын 29-нд албан ёсоор Европын холбоог орхих юм.  Гэхдээ энэхүү үйл явц хэрхэх нь энэ долоо хоногт тодорхой болно. 

 


Конго дахь хүчирхийллийг зогсоох СОНГУУЛЬ

 

 

Юу болох вэ?


Конго улс бол Африкийн хамгийн их хүн амтай дөрөв дэх улс юм. Ирэх ням гаригт тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болно. 

 

Яагаад чухал вэ?

 

Тус улс 80 сая хүн амтай. Тус улс дахь хямрал, хүчирхийллийг таслан зогсоохын тулд хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахаар болсон юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Жозеф Кабила дахин нэр дэвшихээр болжээ. 


Төрийн ажил зогсох уу

 


 

Юу болох вэ?


АНУ-ын Конгресс ирэх баасан гаригт Засгийн газрын хэд хэдэн агентлагуудад зориулан санхүүжилтийг батлахгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоох юм. 


Яагаад чухал вэ?


Санхүүжилт батлахгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа зогсоож, улс даяар төрийн үйлчилгээ тасалдах болно. 


Мексикийн хилийн ойролцоо олон мянган хууль бус цагаачид бий. Тэднийг хил нэвтрүүлэхгүйн тулд АНУ-ын хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэх билээ. Уг ажилд таван тэрбум ам.долларыг төсөвлөжээ.


Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин