Зоогийн газарт дэлбэрэлт болж, 42 хүн гэмтжээ
2018-12-17

Японы хойд хэсэгт байрлах Саппоро хотын Тохира дүүрэгт байрлах зоогийн газарт өчигдөр 20.30 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

"Уг дэлбэрэлтийн улмаас 42 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн" талаар Гал унтраах төвөөс уламжлав.

 

Дэлбэрэлтээр хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан баталжээ. 

 

Ослын газар  20 гаруй гал сөнөөгч ажиллаж, дэлбэрэлт болсон бүс нутгаас зарим иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн гэнэ. 

 

Зоогийн газарт ямар шалтгааны улмаас дэлбэрэлт болсон нь НУУЦ байна. "Хүнсний газ дэлбэрсэн байх магадлалтай" гэж гэрчүүд өгүүлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин