ТРЕНД болж буй ТАВАН ДААШИНЗ
2018-12-17

Энэ онд тренд болж буй таван даашинзны мэдээллийг “www.modern-dresses.com” сайт мэдээллээ. 


Нэг

 

 

Энэ жилийн тренд болж буй өнгөнүүдийн нэг бол яахын аргагүй УЛААН  өнгө юм. Тиймээс та улаан өнгийн тэр тусмаа урт даашинз өмсвөл илүү нүд булаам үзэсгэлэнтэй харагдана. Та зүгээр ч нэг улаан даашинз сонгохоос илүүтэй эмэгтэй хүний давуу талаа тодотгосон нуруугаа ил гаргасан даашинз сонговол илүү сайхан харагдана.


Хоёр 

 

 

Хар өнгө бол бүх цаг үеийн хамгийн сонгодог өнгө. Хэзээ ч хуучрахгүй, хэзээ ч моодноос гарахгүй тийм л үнэ цэнэтэй өнгө. Тиймээс та хар өнгийн даашинз өмсөхөөр төлөвлөж буй бол санаагаа хэрэгжүүлэхийг зөвлөж байна.  Нэг мөр ил гарсан, бэлхүүсээрээ шигтгээ эсвэл бүстэй байвал илүү үзэсгэлэнтэй харагдана. 

 

Гурав

 

 

Энэ жилийн даашинзны тренд бол нэг мөр ил гарсан, илүү эмэгтэйлэг байдал юм. 30 наснаас дээш насны бүсгүйчүүд уг даашинзыг өмсвөл илүү сэтгэл татам харагдана.


Дөрөв

 

 

ХАР, УЛААН өнгө энэ жил тренд болж байгаа. Та заавал нэг өнгөөр нь дагнасан даашинз өмсөх шаардлагагүй. Яагаад энэ хоёр өнгө хосолсон даашинз өмсөж болохгүй гэж.

 

Тав 

 

 

30 наснаас доош насны охид, бүсгүйчүүд насаа тодотгосон алтлаг, мөнгөлөг, цагаан өнгийн даашинз өмсвөл илүү үзэсгэлэнтэй харагдах болно. Энэ оны залуусын тренд өнгө бол АЛТЛАГ, МӨНГӨЛӨГ өнгө юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 
 

Shuud.mn
Сонин хачин