Германы Засгийн газар канцлертээ шинэ онгоц бэлэглэнэ

img

Германы Канцлер Ангела Меркел өнгөрөгч сард Аргентин улсад зохион байгуулагдсан "Их 20" дээд хэмжээний уулзалтад ганцаараа хоцорч ирсэн билээ. 

 

 

Дэлхийн хүчирхэг эмэгтэйгээр дахин сонгогдоод буй Меркел чухал уулзалтадаа хоцорч ирсэн нь түүний зорчиж явсан "Airbus A340" онгоц нислэгийн үеэр гэмтэл гарсантай холбоотой юм. 

 

Онгоцны гэмтлээс болж канцлер болон Германы Засгийн газрын төлөөлөгчид нэг өдрийн дараа Буэнос Айрес хотноо хүрэлцэн иржээ.

 

"Airbus A340"-ыг үйлдвэрлэхээ больсон ба агаарын салбар хуучирсан загвар аж. Тэгвэл Германы Засгийн газар дахин дээрх шиг үйл явдал гарахаас сэргийлэн Канцлертэй шинэ онгоц авч өгөхөөр шийдвэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

Энэ талаар Батлан хамгаалахын сайд Вон Дер Лэйен мэдэгдэж "Онгоцны гэмтлээс болж, чухал уулзалтад хоцорсондоо одоо хүртэл ичдэг" гэж хэлжээ. 

 

Засгийн газар "Airbus A350" гэх цоо шинэ нисэх онгоц худалдан авахаар төлөвлөж буй талаар тус улсын орон нутгийн "Bild" сонин мэдээлэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мундаг, чадварлаг, ухаалаг, дайчин удирдагч бүсгүйд амжилт, сайн сайхныг хүсье
2018-12-17