Филиппинийн гоо бүсгүй титмийн эзэн боллоо
2018-12-17

Тайландын нийслэл Бангкок хотноо гоо бүсгүй шалгаруулах "Miss Universe" тэмцээн амжилттай болж өндөрлөсөн талаар www.indiatimes.com сайт мэдээллээ.

 

 

Энэ жилийн титмийн эзнээр Филиппинийн гоо бүсгүй Катриона Грэй тодорчээ. 

 

Өдгөө 24 настай Грэй телевизийн хөтлөгч, дуучин аж. Тэрбээр тэмцээний өмнөх санал асуулгаар ялагч болох магадлалтай 10 бүсгүйн нэгээр шалгарсан ба онлайнаар хамгийн их санал авсан оролцогч юм. 

 

 

 

Грей Австралийн Квийнслэнд мэндэлсэн ба түүний эцэг Австрали, ээж нь Филиппин аж.  Тэрбээр 2016 онд улсаа төлөөлөн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс" тэмцээнд оролцож, дэд байранд шалгарч байв. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Filippin uud mash namhan nuruutai tsarai baraan har golduu heden muangan say dotroo tsagaan aristantai eiizsen emegteicnuud ni arai deer tordog tedniigee goo busgyin temtseend ih soidog
2018-12-17
зочин:
ази гэхээргүй л царайтай юм..ер ни ази тивд европ төрхтэй ази царай тренд болж байх шиг.
2018-12-17