“Жайка”-ийн нэрийг барьж хөдөөний иргэдийг залилжээ
2018-12-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн үед хөдөө, орон нутагт олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилах явдал ихээр гарах болжээ.

 

Тухайлбал “Жайка” олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдээс мөнгө авч данс руу шилжүүлсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Жайка” олон улсын байгууллагын “Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх нэрээр хоёр иргэнээс мөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдэгджээ. Энэ талаар “Жайка” олон улсын байгууллагаас тодруулахад “Иргэдээс ямар нэгэн байдлаар төсөл хөтөлбөрт хамруулахад хураамж авдаггүй” гэж мэдээлсэн байна.

 

Иймд иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулж, хөнгөлттэй зээл, өрхийн амжиргааг дэмжих арга хэмжээнд хамруулна гэж тодорхой хураамж нэхсэн тохиолдолд энэ нь гэмт хэргийн шинжтэй тул энэ талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад шалгуулж байхыг анхаарууллаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин