М.Энхболдыг огцруулах бичигт З.Нарантуяа гарын үсэг зурлаа
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40-д хүрлээ. Тус бичигт УИХ-ын дэд дарга Я.Санжмятав гарын үсэг зураад буй.
Өнөөдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа гарын үсгээ зурлаа. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөх нь зүй ёсны асуудал хэмээн үзэж буй. З.Нарантуяа гишүүн М.Энхболдыг хуулийн заалт барихгүйгээр Монгол төр, иргэнийг хүндэтгэж өөрийн хүслээр өргөдлөө өгөх ёстой хэмээн огцруулах саналтай гишүүдийн эгнээнд нэгджээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ