АНУ-ын иргэн нас барсан хэргийг шалгаж байна
2018-12-17

 

 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” зочид буудалд энэ сарын 12-ны өдрийн 10.30 цагийн орчимд АНУ-ын иргэн нас баржээ.

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Гадаад улсын иргэний амь нас хохирсон дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн очиж хэргийн газарт очиж ажилласан. Амь хохирогчид задлан шинжилгээ хийгдэж байгаа. Задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байгаа. Шалгалтын ажиллагаа прокурорын хяналтан дор хуулийн дагуу явагдаж байгаа” гэв.

 

Талийгаач нь АНУ-ын иргэншилтэй 34 настай эрэгтэй М гэгч аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин