Трампын зөвлөмжөөр Европ “Huawei”-аас татгалзаж эхэллээ
2018-12-18

Европын эрх баригчид  аюулгүй байдлын үүднээс БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” компанийн "5G" үйлчилгээнээс татгалзаж эхэлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

 

Францын “Orange”, Их Британийн “BT Group”, Германы “Deutsche Telekom” гэх Европын томоохон харилцаа холбооны компаниуд “Huawei”-ийн "5G" сүлжээнээс татгалзаж буйгаа өчигдөр зарлажээ. 

 

"Франц болон Норвегийн Засгийн газар цахим аюулгүй байдлаа хангахын тулд тус сүлжээнээс татгалзахаар зэхэж байна" гэж  ойрын эх сурвалж "AFP" агентлагт уламжлав. 

 

“Huawei” компани нийт ашгийнхаа 27.8 хувийг Европын зах зээлээс бүрдүүлдэг ба дээрх шийдвэр тус компанид ЦОХИЛТ болжээ. 

 

АНУ-ын Засгийн газар саяхан “Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газар болон эрх баригчдынхаа зааварчлагаар ажилладаг, олон улсад тагнуул хийдэг хэмээн мэдэгдсэн юм. 

 

Улмаар Цагаан ордны тэргүүн Дональд Трамп холбоотон орнуудаа “Huawei”-аас татгалзахыг уриалжээ. 

 

Тагнуул хийдэг гэх мэдээллийг “Huawei” компанийн удирдлагууд эрс үгүйсгэдэг ба саяхан "Бид БНХАУ-ын Засгийн газраас хараат бус үйл ажиллагаагаа явуулдаг болно" гэж мэдэгдэв.

 

Энэ сарын эхээр тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын цагдаагийнхан баривчилсан юм.

 

Түүнийг АНУ-ын эдийн засгийн хоригийг зөрчин, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
маш зөв.
2019-02-19
европ бол ануын боол
2019-01-29
ter huzaahuuhen zalilan mehlegch baizeeheden pasportoi geh shig golni huzaa hognoos europo tatgalzaz bui saihan hereg bna
2019-01-28