Телевизийн байранд цуврал дэлбэрэлт болжээ
2018-12-18

Грекийн Афин хотын “Skai TV” телевизийн байранд хүчтэй дэлбэрэлт болсон талаар "www.ekathimerini.com" сайт мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалтад авч, ойролцоох хяналтын камеруудыг шүүж эхэлсэн талаар хэвлэлийн хурлын үеэр уламжлав. 

 

Гэмт этгээд гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгийг өчигдөр 2.35 цагийн орчимд дэлбэлсэн байна. Дэлбэрэлт барилгын 1, 2 давхарт болсон ба хүний амь нас эрсдээгүй, бэртээгүй гэнэ.

 

Уг үйл явдлаас хэдхэн хормын өмнө телевизийн удирдлагуудад хэд хэдэн удаа сүрдүүлгийн дуудлага иржээ. Эдгээр дуудлагын дараахан цагдаагийнхан байрнаас иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Афин хот дахь Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Марио Антониаду "Энэ бол мэдээллийн эрх чөлөөнд халдах гэсэн оролдлого" гэж мэдэгджээ. 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин