Гурван шүүгчид сахилгын шийтгэл ногдуулав
2018-12-18

Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан энэ сарын 16-ны өдөр боллоо. Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав. Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 3 шүүгчид холбогдох 2 гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин 1 шүүгчид холбогдох 1 гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн ёс зүйн хорооны ажлын алба

Shuud.mn
Сонин хачин