МАН цэвэршиж байна

МАН-аас хэвлэлийн бага хурал хийлээ. МАН-ын анхан шатны байгууллагын дарга нар, төлөөлөл оролцлоо. Тусгаар тогтнолын ордны нэгдүгээр давхрын шатан дээр “Шударга ёсыг тогтоо, МАН-ын дүрэм зөрчсөн гишүүдэд хариуцлага тооц. Намаа цэвэрлэе. 60 тэрбумтнуудаас намаа цэвэрлэе” гэдэг уриаг намын гишүүд барьсан байлаа. Нийгмийн ардчилал-Монголын оюутны холбоо" ТББ-ын тэргүүн Г.Батдорж:
-Сүүлийн гурван долоо хоног УИХ хуралдаж чадсангүй. МАНАН бүлэглэлтэй холбоотой асуудал олон байна. МАН-ын нэр бүхий гишүүд хоёр тал болж, бие биенээ гүтгэж байна. Үүнтэй холбоотой МАН-ын гишүүд, дэмжигчид бид мэдээлэл хийж байна. МАН-ын дотоод хагарал улс оронд ямар сөрөг аюул авчирч байгааг харуулж байна. МАН-ын бага хурлаар дотооддоо асуудлаа шийдэж, төрийг гацааж байгаа үйлдлээс гарах хэрэгтэй. МАН-ын нэрээр улс орныг удирдаж байгаа УИХ-ын гишүүд улс орноо бодох хэрэгтэй. Өөрсдийн эрх ашгаа бодон амь тавьж байгаагаа болих хэрэгтэй. “Шударга бусын хонгил”, МАНАН бүлэглэл байдаг юм байна.
Мафи гэдэг ойлголт МАН, АН-д байдаг юм байна. Өөрсдийн эрх ашгийн төлөө хамтарч хууль баталдаг, бизнес хийдэг МАНАН бүлэглэл байдаг юм байна. МАНАН бүлэглэлийг байхгүй болгохын төлөө тэмцэнэ. Сүүлийн өдрүүдэд зарчим ярьсан зальжин гишүүд их боллоо. МАН гэдэг бол УИХ-д сонгогдсон 64 гишүүнээр хязгаарлагдахгүй. МАН-ын бага хурлаараа энэ асуудлаа шийднэ. “60 тэрбум” гэж ярьж байна. МАН-д төрд шударга ажиллаж чадах олон залуучууд бий. Дарга нар намын залуу гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна. 100 жилийн түүхтэй МАН сөнөх нь гэж байна. Үгүй, МАН цэвэрших шатандаа явагдаж байна гэлээ.
МАН-ын үүргийн дарга н.Өлзийнаран:
-Сүүлийн үед шударга хүмүүс их гарч ирж байна. Шударга хүмүүс ихэслээ. Байнга шударга байгаач ээ. Анхнаасаа шударга байгаагүй хүмүүс битгий шударга болж жүжиглээч ээ. Би төвийг сахиж байгаа. Бид одоо зодолдох цаг мөн үү. Шударга ёсыг сахиж, цаашдаа ч шударга байдлыг хангаж ажиллах шаардлагатай хэмээлээ.




Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ