“Хүүхдийн кабинет” 22 цаг хүртэл ажиллаж, зөвлөгөө өгч байна
2018-12-18

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу,томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн кабинет” ажлын болон амралтын өдрүүдэд уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллаж эмнэлгийн тусламж,үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэхээр ажиллаж байна.  Эцэг эхчүүд “Хүүхдийн кабинет”-аас түргэн тусламжийн үйлчилгээ авах бол доорхи цагийн хуваарийн дагуу үйлчлүүлэх юм байна.

Түүнчлэн эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах, өвчний шинж тэмдгийг хэдийд таньж мэдэх, тохирох эм бэлдмэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх ёстойг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Мөн эмнэлгийн яаралтай тусламжийг ямар үед авахыг “Хүүхдийнкабинет”-ийн эмч нараас утсаар лавлаж асуух бүрэн боломжтой юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин