Төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл олгоно
2018-12-19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

 

 

Жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг цэвэр агаарт амраахаар төлөвлөжээ

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос  хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд даатгуулагч эхийг хүүхдийн хамт магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд тав хүртэл хоног үнэ төлбөргүй сувилах юм.

 

Нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.

 

Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг ирэх баасан гарагт болох Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгоно

 

  Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор:

 

-  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс

-  Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл

-  Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

 

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.

Төрийн алба хаасан хугацаа

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/

6-10 жилд

5

11-15 жилд

10

16-20 жилд

15

21-25 жилд

20

26 ба түүнээс дээш

25

 

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм. Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-нийөдрөөс дагаж мөрдөх юм.

 

Бусад журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ. Энэ дагуу төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорынцолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

 

Эрдмийн зэрэг, цол

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

Шинжлэх ухааны доктор

20

Профессор цол

10

Боловсролын докторын зэрэг

15

Дэд профессор цол

5

 

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

 

 Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож сар бүр олгоно.   Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15хувиар тооцож олгохоор боллоо. “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

 

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо.

 

Товч мэдээ

 

-  Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

 

-  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.

 

-  Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын үндсэн тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажил 96-100 хувь, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 97 хувьд хүрчээ. Дулааны станц, Дулааны цахилгаан станцууд 10-26 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлээд байна. Цаашид эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав.

 

-  “Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулав. Компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр, төлбөр 61.3 тэрбум төгрөг, сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ. Хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийж байна.

 

-   Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ard iregdiinhee malchinii zeeliig tolj ogoch
2020-01-23
urangoo:
үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ оны 5 сараас дагаж мөрдөх гэж байгаа. дээрх шийдвэрүүдэд үүнээс хамааралтай өөрчлөлт орох болов уу?
2020-01-17
цэцэг:
1995оноос хойш нөхөн тооцуулсан нөхөн даатгалыг ажилласан жилд яагаад тооцохгүй байгаа юм бэ, ажилласан жилийг тооцохдоо хувийн байгууллагад ажилласан жилийг бас хасч тооцоод байх юм улсад шимтгэлээ төлсөн л бол ажилласан жилд ордог баймаар юм
2020-01-17
Зочин:
Яг үнэн төрийн захиргааны албан хаагчид их хохирч байгааг төр нь харах хэрэгтэй болжээ
2020-01-17
Зочин:
Эрүүл мэндийн салбараа хувьд нь гараачээ. Төрийн хамаг мөнгө ийшээ яваад байна. Хүмүүс эрүүл мэндээ анхаардаг болно даатгалаа маш сайн төлнө.эмч нар ч мэргэжлийн болно.
2020-01-16
ontsgoi baidlin huduu oron nutgin 5jil awdag mungig yagaad ugch boldogui ym be tsagdaa,bagsh,emch nar awaad bdag hamgin ih hund ajil shuu dee arai denduu ym
2020-01-16
Иргэн:
Төрийн захиргааны албан хаагчдын сар бүр олгох ур чадварын нэмэгдэл мөн зэргийн нэмэгдлийг нягтлан дарга нар хавтгайруулан олгох ёсгүй гээд ажил шалгах нэрийдлээр хасч байдагаа болимоор бнаа.
2020-01-16
Зочин:
Яг үнэн төрийн захиргааны албан хаагчид их хохирч байгааг төр нь харах хэрэгтэй болжээ
Иргэн:
Төрийн захиргааны албан хаагчдын зэрэг дэвийг огт олгохгүй байна. Үүнийг шийдэж өгөөч ээ!
2020-01-16
Irgen:
Төрийн захиргаан албан хаагчид Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил шалгадаг, эрх бүхий тусгай үйл ажиллагааг байнга илүү цагаар гүйцэтгэж байна. Гэтэл илүү цагийн мөнгө ч байцаагчийн нэмэгдэл ч олгодоггүй хохироож байгаа асуудлыг нэг мөр шийдэж өгөөч....Энэ амьдралдаа илүү цагийн цалин хөлс огт авч үзээгүй ....байнга илүү цагаар ачаалалтай ажидладаг иөртдөө юу ч хийхгүй цалин авч байгаа дунд гарын дарга нэртэй хүмүүс цалин авч байх юм...Энэ шударга юм уу....ажлын ачаалалыг тэнцүү хуваах нь чухал байна...бас цалин хөлс, илүү цагиын мөнгө олгохыг рүмэж байна
2020-01-16
Zochin:
Alban baiguullaguud ter dundaa ervvl mendiin salbar niigemiin daatgaliin tulgalt hiih nerwer ajilsan jil hasagdaj bna bas 90 onoos hoish tasarsan niigemiin daatgal nohson ajilsan jild prohgvi bna
2020-01-15
Zochin:
Ene hemjeegeer yumnii vne nemj bna togtwortoi baiilgah arga hemjee awch boldoggvi yum uu
2020-01-15
Туяа:
Маш сайн нэмэгдэл өгч бна одоо хариуцлага санаачлага мэдлэг сэтгэлтэй бх хэрэгтэй .маш цөөхөн шавь нартай мөртлөө хоцрогдол их бна.төрийн албан хаагч нар ажил багатай мөртлөө хууль дүрэм .мэдлэг б маш муу бна.ажилдаа их түүртэнэ
2020-01-15
Ер үйляилгээний ажилтөн хүн биш 15 жил төрд ажиллөхдаа нэмэгдэл авч үзээгүй 13 дахь сарын цалин ч авч бгүйээ төрийн албан хаагчийн 36сар олгодог тэтгэмж ч өгдөггүйээ олон шөнө нойр хоолгүй явахад эмч эх ыаригч л бүгдийг авдаг тиим заваан ялгавар шзэлтэй төр шүү
2019-05-22
zochin:
TU giinhen saihan ymaa heden jil ajillaad tetgemj abna , bas ulijald uramshuulal abna, tegeed deer ni davtlaga uguud mungu emchid uzuuleed mungu bas em tariagaa avaad mungu, hiilgehgeed orohoo mungu abna uneheer hetsuu humuus huduu oron nutagt shuub TZ d bol tiim ym baihgui
2019-01-25
TZAhaagch:
uilchilgee uneheer davartsan huuheddee davtlaga avna mungu tulnu gants taria orood hiilgesen ch mungu abna uzuulsench em tariagaa avsan ch daraa hiilgesench mungu tulnu huduu oron nutagt shuu
2019-01-25
turiin alban haagch:
hodoo oron nutagt ajillaj baigaa turiin uilchilgee arai davarts=siimaa 3 biluu 5 jil tutamd tetgemj abna tegeed hodoo oron nutgiin nemegdel abna hiij baigaa ym yu baigaan getel turiin zahirgaand ene bugd baidaggui tsalingiin zuruu asar ih barag amralt baihgui jildee 15-20 honog
2019-01-25
Nergui:
Төрийн үйлчилгээний албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг 2019 оны 01-р сараас олгож өгөх хэрэгтэй. яахаараа 2020 оны 1- сард байх ёстой юм бэ? харин ч үйлчилгээний албан хаагчид чинь хамаг ажлыг чинь хийж байгаа шүү.
2019-01-07
Baigalmaa:
Nemegdlee 2019 onoos 01saraas ehelj nemeh ni zuitei tsalin mungu nemne gd odoo hurtel nemeegui shdee
2018-12-23
huduu oron nutagt ajillaj bga ontsgoigihond 5n jilin nemegdel ugmuur ymaa tsagda hilin tsereg awdag biz dee
2018-12-23
zochin:
zuragtaar 2019oni 1sarin 1s geed bsan end a duuragdsanuu 2020 oni yumig odoo helne gej vgvi bi! de
2018-12-22
Tuya:
Ish yah gj ingej huurch bdiin boloo.yu nemeed bgaan boloo. 20 on blhod ter nemegdlees ni iluu garahaar yumnii une osii sh de
2018-12-22
зочин:
багш нарын цалин нэмэгдлээ л гэхийн нэмэгдээд гар дээрээ 500000мянган төгрөг ч авдаггүй шүү дээ сургуулийн эмч номын санч үйлчлэгч гээд туслах ажилчдын цалин бүүр бага 300-400мянган төгрөг л авдаг ш дээ үнэн бодит мэдээлэл өгч баймаар юм
2018-12-20
bolormaa:
Busad juram gej yamar.juram be 2019 oniin1sariin negnees ervvl mendiin salbariin vilchilgeenii ajilchdiin tsalin 10-25huvi nemegh ym uu
2018-12-20
ЭРДЭНЭЧИМЭГ:
НАСААРАА Л ТӨРД АЖИЛЛАА. СУРГУУЛЬ ЭМНЭЛЭГИЙН АЖИЛЧИД ШИГ СУУЖ БАЙГААД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХ ЭРХГҮЙ ӨДРӨӨС ӨДӨРТ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛИЙНХЭЭ ХУГАЦААГ СУНГАЖ ӨРӨӨ НЭМСЭЭР ТЭТГЭВЭРТ ГАРАХ БОЛЛОО. ТӨР ЗАСАГ МИНЬ ДООРОО АЖИЛЛАДАГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХАРЖ ҮЗЭЭЧЭЭ
2018-12-20
төрийн үйлчилгээний албан хаагч нар 2020 он байх даа яахав дээ 2019 оноос л өгчихнө биз дээ
2018-12-20
зочин:
битий бухимд наана чинь ямарч нэмэгдэл болоогүй
2018-12-20
зочин:
ямарч нэмэгдэл алга ганц нэмэгдэл нь 2020 оноос юм байна. энэ малууд одоо яагаад бгаа юм болоо доромжилж тохуурхаж ханахгүй юмаа зүгээр л болилдоо. биднийг өөрсөнөөсөө доор малууд гэж бодоод байнаадаа
2018-12-20
bi:
neg ch shine zuil algaa yug ni ingej bichdeg yum be
2018-12-20
orhontuul:
togooch uilchlegch buyu tuslah ajilchidiin tsaling yagaad dandaa busdaas dooguur unelgeg yum be.shudarga yum algaa alga. bid narch bas ajilaa hiij l baigaa bas hund huchir achaalal ch bas ih l baigaa shdee.
2018-12-20
Зочин:
Цаг уурын байгууллагынханы цалин нэмэгдэж байгаа юм уу Дандаа л эрүүл мэнд , соёл боловсрло гээд заачихсан байна шүү дээ. Цаг уурын байгууллагыг төр засаг анхааралдаа аваачээ, Тус байгууллагын ажилтны 90-ээс дээш хувь эмэгтэйчүүд ажилладаг, шөнө ажилладаг ,онцгой нөхцөлд ажилладаг,дандаа л төсөв байхгүй гээд дээд дарга нар нь бидний хөдөлмөрийг мөлжиж байна шүүдээ.Цаг урынханыг төр засаг анхааралдаа аваачээ
2018-12-20
зочин:
битий бухимд наана чинь ямарч нэмэгдэл болоогүй
Зочин:
Та нарын тав хоногоор яадгийн тэрний оронд тэтгэврээ нэм ээжийн насаараа ажилласны эцэст сард 250 мянга авч байгаа мөнгөөр амьдарч чадахгүй үхлээ
2018-12-20
Dandaa dund tushaaltanguudin tsaling nemeed bgaa uym bishuu nogoo uilchlegch togooch tsahilgaachin geh met baiguulgin iukchilgeeni ajilchidin tsalin nemegdeegui baihshig bna ug ni ene dund tushaaltanguud chin harin ugaas tsalin gaigui awdag uym bishuu ,,,,,
2018-12-20
иргэн:
өмнө нь байсан журам байна шүү дээ.Нэг ч шинэ юм харсангүй худлаа шоу..... .
2018-12-19
Сувд:
Биeийн тамир спортын газрынхан дандаа л хаягдах юм даа. Тоостой заал, хагас,бүтэн сайн өдрүүдэд амрах ч завгүй ажилладаг хүмүүс шүү дээ.
2018-12-19
Сувд:
Биeийн тамир спортын газрынхан дандаа л хаягдах юм даа. Тоостой заал, хагас,бүтэн сайн өдрүүдэд амрах ч завгүй ажилладаг хүмүүс шүү дээ.
2018-12-19
Монгол улсын Ерөнхий сайд:
Уучлаарай харин тийм байна. Анзаарсангүйэ ёстой сорри
2018-12-19
Монгол улсын иргэн энгийн нэгэн ажилтан:
Dollar 1650->2640 bolj 60%-r ussun tuuniig dagaad hudaldan awah chadwar buurch bn harin ene hugatsaand turiin zahirgaanii ajiltnii tsalin 8%-r l ussun ene shudraga bish... tsalin ussuhgui bj bolno MGL tugrug une tsenee aldahgui bh estoi hudaldan aeah chadwar buurahgui bh estoi uyldaa holboogoo bod zeelnees zeel hugatsaa urtassaar l bn uhehdee urtei uhne ene niigem
2018-12-19
Ганц шинэ зүйл нь ажилласан жилээр нэмэгдэх нэмэгдэл байна. Гэвч 2020 оноос гэнэ хөөрхий. Бусад нь байгаа л зүйл шүү дээ. Ур чадварын нэмэгдэл гэж үр дүнгийн урамшууллыг л тэгж нэрлэсэн байх. Худлаа бөөн шоу
2018-12-19
Zochin:
Hotoos gargaj amraagaad hot utaagui, ter humuus eruul bolchih yum u? Ter munguu uur zuild zartsuulaach.
2018-12-19
Энхсайхан:
Ур чадварын нэмэгдэл авч байгаа тайлбар өгөөч
2018-12-19
shaa
2018-12-19
shsa
2018-12-19
Өндөр настан:
Тэтгэвэр нэмэхүү?
2018-12-19
болормаа:
сургуулийн эмч нар гэж цалин багатай нэмэгдэл энэ тэр юу ч байхгүй тэгсэн мөртлөө хамгийн их ажилтай ачаалалтай юм юманд оролцож ажилладаг ба орон нутгийн нэмэгдэл ч байхгүй хүмүүс байх юм Боловсролын яам нь харж хандаж цалин хөлс бусад нэмэгдлийг өгч байвал зүгээр байх юм даа
2018-12-19
shaa
shsa
зочин:
100 хувь төрийн амчит компаний ажилчид гэж компанийн ч биш хэн ч тоодоггүй өрөвдмөөр хүмүүс байна аа. Эднийгээ яах юм бол томилолт болохоор сангийн яамны журмаар гэнэ тэгсэн мөртлөө төрөөс гаргасан нэмэгдэл хөнгөлөлтийн журам үйлчлэхгүй биеэ даасан компани болгохгүй төр бариад байгаад байдаг. өөх ч биш булчирхай ч биш
2018-12-19
Amaraa:
2019 онд авдаг цалингаа л авна гэсэн байна даа. Нэр дурдсан хэдэн газруудыг эс тооцвол.
2018-12-19
Зочин:
Төрийн тусгай албан хаагчдад илүү цагийн нэмэгдэл хөлс олгож болдоггүй юмуу илүү цагаар их ажилладаг
2018-12-19
Биеийн тамирын багш нарын ажлын онцлогийг тусгаж өгөөчээ маш хүнд нөхцөлд ажиллаж байгааг мэддэг дарга сайд бна уу арга хэмжээ аваачээ
2018-12-19
Иргэн:
Биеийн тамирын багш нарын ажилын хүнд нөхцөлд оруулвал яасан юм бол дуу чимээ ихтэй тоосон дунд ажиллаж байна амралтын өдөр бараг амрах боломжгүй тэмцээн уралдаантай байдаг
2018-12-19
төрийн албан хаагч:
төрийн захиргаа болон төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн нэмэгдэлд өөрчлөлт орсон юм алга л байна. хуучин журмаар л байна ш дээ. ёр нь төрийн захиргааны албан хаагчидад ажилласан хугацааны тэтгэмжийг олгох ёстой. энэ хүмүүс чинь адилхан л төрийн ажил үйлчилгээг эрхэлж байгаа шүү дээ
2018-12-19
Монгол улсын Ерөнхий сайд:
Уучлаарай харин тийм байна. Анзаарсангүйэ ёстой сорри
Turiin alban haagch:
Nemegdsen yum algooo turiin zahirgaag yah gej bgaam we turiin alband doktor baitugai meregshuulhed surahad ajil ihtei tatlaa tulhee ihtee hetsuu bdag shuudee amidaralgui yum
2018-12-19
Ер үйляилгээний ажилтөн хүн биш 15 жил төрд ажиллөхдаа нэмэгдэл авч үзээгүй 13 дахь сарын цалин ч авч бгүйээ төрийн албан хаагчийн 36сар олгодог тэтгэмж ч өгдөггүйээ олон шөнө нойр хоолгүй явахад эмч эх ыаригч л бүгдийг авдаг тиим заваан ялгавар шзэлтэй төр шүү
Зочин:
Харин тийм. Нэмэгдсэн юмыг нь харж чадахгүй л байна. Ёстой шал худлаа шоудах юм.
2018-12-19
m:
harin tiin
2018-12-19
turuu:
юу нь яаж нэмэгдсэн юм бэ. яг хэвээрээ л байна даг. худлаа шоудахаа болил доо
2018-12-19
huduu oron nutagt ajillaj bga ontsgoigihond 5n jilin nemegdel ugmuur ymaa tsagda hilin tsereg awdag biz dee
Зочин:
Харин тийм. Нэмэгдсэн юмыг нь харж чадахгүй л байна. Ёстой шал худлаа шоудах юм.
m:
harin tiin
Munguu:
yostoi mundag...
2018-12-19
зочин:
багш нарын цалин нэмэгдлээ л гэхийн нэмэгдээд гар дээрээ 500000мянган төгрөг ч авдаггүй шүү дээ сургуулийн эмч номын санч үйлчлэгч гээд туслах ажилчдын цалин бүүр бага 300-400мянган төгрөг л авдаг ш дээ үнэн бодит мэдээлэл өгч баймаар юм
төрийн үйлчилгээний албан хаагч нар 2020 он байх даа яахав дээ 2019 оноос л өгчихнө биз дээ
Amaraa:
2019 онд авдаг цалингаа л авна гэсэн байна даа. Нэр дурдсан хэдэн газруудыг эс тооцвол.