Нүхэн жорлонд унаж, нас баржээ


Нүхэн жорлонд хүн унаж нас барсан хэрэг өчигдөр /2018.12.19/ гарчээ.
Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг 12.18-ны өдрийн 13:06 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 6.5 км зам туулан 13:21 цагт очиж, 18 минут ажиллаж, иргэн Я /55 настай, эмэгтэй/-ын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ